Хүйтний ам цаашилж, цаг агаар дулаарч байгаа энэ үед томоохон гол, мөрөн, нуурын ус хайлмагтаж зарим гол нуурын мөсөн замд осол, зөрчил цөөнгүй гарлаа. Өнгөрсөн долоо хоногт орсон их цас хайлж, шар усны үерийн гамшиг нүүрлэж болзошгүй тул МХЕГ-аас авто замын ашиглагч, хариуцагч болон автотээврийн болон хяналтыг хэрэгжүүлэгч холбогдох байгууллага, жолооч, зорчигчдод дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
1. Цаг агаарын урьдчилан сэргийлэх болон сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч байх
2. Томоохон гол, мөрөн, нуур бүхий аймаг, сумын Засаг дарга гол, нуурын мөс хайлах, цөн түрэлт явагдаж, шар усны үер гарч дуустал шаардлагатай газруудад мөсөн замын тээвэрлэлтийг түр хязгаарлаж, хориглох
3. Газрын гадаргын цасан бүрхүүл, голын мөс хайлах, шар усны үер, цөн түрэлтийн улмаас эвдэрч нурсан зам, гүүр болон гол, нуурын мөс цөмрөх магадлалтай газруудын аюул багассан, зам, гүүр засварлагдсан тохиолдолд тэдгээрээр явах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сэргээх шийдвэрийг гаргахдаа холбогдох мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт, зөвшөөрлийг үндэслэх
4. Аймгийн Засаг дарга нар орон нутгийн томоохон нуур, голууд дээр цас, мөсний баяр, амралт зугаалгын арга хэмжээ болон мөсөн замын тээврийн үйлчилгээг эхлүүлэх, дуусгах хугацаа болон тээвэрлэлтийн чиглэлийг тогтоох асуудлыг усан замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран шийдвэрлэж байх
5. Газрын гадаргын цасан бүрхүүл, голын мөс хайлах, шар усны үерийн улмаас эвдэрч нурсан зам, гүүр болон гол, нуурын мөс цөмрөх магадлалтай газруудын судалгааг гаргаж, түүгээр тээврийн хэрэгслийг явуулахгүй байх
6. Эвдэрч нурсан зам, гүүр, нимгэрч цөмөрч хайлмагтсан нуур, голын орчимд анхааруулсан, хориглосон тэмдэг, тэмдэглэгээг байрлуулах, гүүрийн тооцоот даацад тохирсон хөдөлгөөнийг нэвтрүүлэх, анхааруулах, мэдээлэх ажлыг аймгуудын авто замын засвар, арчлалт хариуцсан болон автотээврийн эрх бүхий байгууллагууд хамтарч хийж гүйцэтгэх
7. Аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар холбогдох байгууллагуудтай хамтран хот хооронд, орон нутгийн нийтийн тээвэр, ачаа тээвэрлэлтийн үйлчилгээ, иргэдийн зорчих хөдөлгөөнийг батлагдсан маршрут, баталгаатай авто замаар гүйцэтгүүлэхэд хяналт, шалгалтаа явуулах
8. Тээвэрчид зам гүүрээр түүний тооцоот даацад тохирсон жинтэй тээврийн хэрэгслээр тээвэрлэлт гүйцэтгэх, тээврийн хэрэгслийн даац, суудлын тоог хэтрүүлэхгүй байх
9. Авто замын хариуцагч байгууллагаас замын зурвас газар, гүүр, хоолойн хэсэгт орсон малын сэг зэм, хог хаягдлыг цэвэрлэх, гол горхины урсгал гольдрилыг чиглүүлэн засах, урсгал залах далан, шуудууг сэргээн засварлах
10. Ачаа, зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд жолооч нартаа шар усны үерийн улмаас эвдэрч нурсан зам, гүүр болон гол, нуурын мөс цөмрөх магадлалтай газруудын судалгааг өгч, түүгээр явахгүй байх талаар мэдээлэл өгч аюулгүй байдлыг хангуулах
11. Иргэд, жолооч нар ашиглалтын нөхцөл, шаардлага хангагдаагүй эвдрэлтэй авто болон мөсөн зам, гүүр, тэдгээрийн байгууламжийн талаарх мэдээллийг МХЕГ, аймгуудын Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар болон бусад холбогдох байгууллагуудад өгч байхыг зөвлөж байна.
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын даргатай уулзаж, визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар санал солилцлоо
“Алтан намар 2026” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа нийт 18 байршилд болж байна
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 42 зөрчил бүртгэгджээ
Үс засуулахад өлзийтэй маш сайн
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Онцгой байдлын алба хаагчид 12 хүний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
