Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 11200 гаруй ААН, байгууллага, 58140 татвар төлөгч иргэдтэй харьцан ажилладаг татварын хэлтсийн 2015 онд хийж хэрэгжүүлсэн ажил, чиг үүрэг, татварын орлогын талаар Татвар төлөгчдөд үйлчлэх тасгийн дарга Л.Батсүхтэй ярилцлаа.
Сайн байна уу. ХУД-ийн Татварын хэлтэс хичнээн хүний бүрэлдэхүүнтэйгээр иргэдэд үйлчилж байна вэ?
Хан-Уул дүүргийн татварын хэлтэс нь 6 ахлах байцаагч, 65 татварын улсын байцаагч, 9 үйлчилгээний ажилтан, 6 гэрээт байцаагч нийт 86 ажилчин албан хаагчдын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
Хан-Уул дүүрэг 2015 онд ямар чиг үүрэг, зарчмыг баримтлан ажилласан бэ?
Манай Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс ТЕГ-аас 2015 оныг “БИЗНЕС ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЖИЛ” болгон зарласантай холбогдуулан хэлтсийн 2015 оны үйл ажиллагаагаа төлөвлөсөн. Чиг үүргийн хувьд гэвэл ерөнхийдөө Татварын ерөнхий хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн актуудыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэнд тавих хяналтыг сайжруулах, нуугдмал орлогыг илрүүлэн татварт бүрэн хамруулах замаар төсвийн татварын орлогыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг жигд, чанартай, шуурхай, хүртээмжтэй хүргэх, албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлж, авлигаас ангид байлгах зэрэг зарчмыг баримтлан ажиллалаа.
Танай хэлтэс өнгөрсөн онд улс, нийслэл, орон нутгийн төсөвт хэдэн төгрөгийн татварын орлого төвлөрүүлж, төлөвлөгөөгөө хэдэн хувь биелүүлсэн бэ?
ХУД-ийн Татварын хэлтэс нь улс, нийслэл, орон нутгийн төсөвт 95,543,147.7 сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлэхээс 88,098,238.0 сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлж төлөвлөгөөний гүйцэтгэлээ 92.20 хувьтай биелүүлсэн.
Дүүргийнхээ татвар төлөгчид болон ирээдүйн татвар төлөгчдөд зориулсан сургалт явуулдаг гэж сонссон. Өнгөрсөн онд зохион байгуулсан гол гол суралтынхаа талаар танилцуулбал?
Манайх “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг жил бүрийн 5 сард уламжлал болгон зохион явуулдаг. Энэ ажлын хүрээнд өнгөрсөн жил “Татвар бидний амьдралд” сэдэвтэй нас насны онцлогт тохирсон хичээлийг бэлтгэн ЕБС-ийн бага, дунд, ахлах ангийн сурагчдад Татварын улсын байцаагч, татварын зөвлөх нар хуваарийн дагуу заасан. Хичээлийг “Бид ирээдүйн татвар төлөгч”, “Татвар бидний амьдралд”, “Татварын үүсэл хөгжил, Татварын багц хууль” зэрэг сэдвийн хүрээнд явуулсан. Сургалтанд татварын хуулийг сурталчилах зорилгоор хүүхэд бүрт тараах материал өгч заагдсан хичээлийн сэдвээс үндэслэн хүүхдүүдийн дунд асуулт хариултын тэмцээн зохиож 1-3 дугаар байр эзлүүлэн урамшуулсан байгаа.
Мөн дүүргийн ЕБС-ийн сурагчдын дунд гар зураг, зохион бичлэгийн уралдаан зарласан. ХУД-ийн Ерөнхий боловсролын 9 сургуулийн сурагчдаас нийт гар зургийн 65 бүтээл, 26 зохион бичлэг ирүүлж маш идэвхитэй оролцсон.
Монголдоо анхдагч гэж хэлж болох нэг ажлыг хийсэн. Энэ нь ЕБС-ийн тэргүүний сурагчдыг 2014 оны “Шилдэг татвар төлөгч”-өөр шалгарсан “Апу трейдинг” ХХК, “Юу Би Системс” ХХК болон ИНЕГ-ын үйл ажиллагаатай танилцуулах автобустай аялал зохион байгуулсан. Уг аялалаар татвар төлөгч гэж хэн бэ, татварын ач холбогдолын тухай, улс орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн татварын орлогыг юунд хэрхэн зарцуулдаг тухай тайлбарлан таниулах, “Шилдэг татвар төлөгч” нараа сурталчлах, ирээдүйн татвар төлөгч нарт татвар түүний мөн чанарын тухай ойлголтыг өгсөн их үр өгөөжтэй ажил болсон. Хүүхдүүдийн аяллын түүхээр тусгайлан нэвтрүүлэг бэлтгэн ТМ телевиз, UBS телевизээр нэвтрүүлсэн.
“Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль”-ийг таниулах, сурталчлах ажлын хүрээнд танайх хэрхэн ажилласан бэ?
“Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль”-ийг сурталчлах ажлын хүрээнд татвар тєлєгчдєд зурагт хуудас тараах, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг сурталчилах сургалтын талаар www.iltod.mta.mnwww.nta.mn, http://www.khanuul.mn цахим хаяг, Хан-уул дүүргийн Татварын хэлтсийн Хан-Уул Дүүргийн ТатварынХэлтэс фэйсбүүк хуудсанд сургалтын зарууд, тухайн хуулийн хялбаршуулсан гарын авлага болон ЭЗИТБТХ-ийн талаарх 4 төрлийн видео хичээлийг удаа дараа байршуулан ажилласан.
Мөн “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль”-аар харилцагч татвар төлөгч нарт 2015 оны 10, 11 сард сарын нийт 4 удаагийн сургалт зохион байгууллаа. Сургалтад нийт 1483 татвар төлөгч хамрагдсан.
Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас зохион байгуулсан Хан-Уул дүүргийн бизнес эрхлэгч залуучуудын “Хан залуус” бизнес форумд оролцож, 200 бизнес эрхлэгчдэд “Ил тод байдлыг дэмжих тухай хууль”-ийн хүрээнд сонирхсон асуултанд хариулт өгч, харилцан мэдээлэл солилцож зөвлөгөө өгсөн байгаа.
Ярилцсанд баярлалаа, Таны ажилд өндөр амжилт хүсье
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
