Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг”-аар Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газарт ажиллах үеэрээ интернэтийн үйлчилгээг ижил, үнэ тарифаар хүргэх нөхцөлийг бүрдүүлж, орон нутгийн иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах талаар холбогдох арга хэмжээ авч, энэ сарын 15-ны дотор хэрэгжүүлж эхлэхийг тус газрын дарга Ц.Жадамбаад даалгасан. Үүрэг болгосон чиглэлийн дагуу орон нутагт интернетийг “Ижил үнэ-Тэгш хурд”-аар өгөх боломж бүрдлээ. “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК орон нутгийн өгөгдлийн сүлжээнд өргөтгөл хийж, аймаг бүрт 1Гбит/с хурдтай сүлжээний багтаамжийг бий болгох ажлыг шат дараатайгаар гүйцэтгэн, 16 аймгийн төвийг холбожээ. Ингэснээр орон нутагт интернетийн хурд гурав дахин нэмэгдэж, хэрэглэгчдэд хүргэх үнэ тариф хотынхтой адил болж байна. Сүлжээний багтаамж нэмэгдэж, интернетийн үйлчилгээний үнэ буурснаар орон нутагт харилцаа холбооны үйлчилгээний хүртээмж, чанар дээшлэх нөхцөл бүрдэж, газарзүйн байршлаас үл хамааран интернетийн хэрэглээ өсөн нэмэгдэх боломж нээгдлээ гэж Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа орон нутгийн интернет холболтын нээлтийн ажиллагааны үеэр хэллээ.
1Гбит/с хурдтай сүлжээний багтаамжтай холбогдоогүй байгаа Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймагт 4 дүгээр сарын 1-ний дотор сүлжээний өргөтгөл хийж, интернетийг “Ижил үнэ-Тэгш хурд”-аар өгч эхэлнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын даргатай уулзаж, визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар санал солилцлоо
“Алтан намар 2026” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа нийт 18 байршилд болж байна
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 42 зөрчил бүртгэгджээ
Үс засуулахад өлзийтэй маш сайн
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Онцгой байдлын алба хаагчид 12 хүний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
