Улаанбаатар хотын цагдаагийн газраас олон нийтийн цагдаагийн ажилтны сонгон шалгаруулалтыг 2016 оны 04 дүгээр сарын 01-06-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Нийслэлийн харьяа, бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, 20 нас хүрсэн, 168-аас дээш өндөртэй иргэдийг бүртгэлд хамруулж Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд зааснаар судалгааг хийх юм.
Иргэдийг Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйл болон Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 164 дүгээр тушаалаар баталсан “Цагдаагийн байгууллагын хүний нөөцийн бодлогын баримт бичиг”-ийн 2.6.13-т заасны дагуу ялгүйд тооцох болон ялгүй болох хугацаа, захиргааны шийтгэлгүйд тооцох хугацаа, мөн сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрсөн эсэхийг шалган судалгаанд хамруулна.
Шалгалтын комиссоос судлагдсан иргэдийн эрүүл мэндийн нэгдсэн үзлэгийг мэргэжлийн эмч нараар хийлгэх юм. Харин судлагдаж байгаа иргэдийн ДОХ, бэлгийн замын халдварт өвчин, сүрьеэ /цээжний жижиг зураг/, элэгний үйл ажиллагаа, В,С вирус, ЭХО, цус, шээсний дэлгэрэнгүй шинжилгээг мэргэжлийн эмнэлгийн байгууллагаар заавал хийлгэж, шинжилгээний хариуг авсан байна. Мөн биеийн харагдах хэсэгт шивээс, нүүрэнд илэрхий сорви, мэс заслын оёдолтой иргэдийг шалгалтад оруулахгүйг анхаарна уу. Шинжилгээний хариуг судалгааны материалд хавсаргахгүйгээр нэгдсэн бүртгэл хийхэд эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хамт биеэр авчирна.
Шалгалттай холбогдсон мэдээллийг цахим хуудас, мэдээллийн бусад хэрэгслийг
ашиглан нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зарлан мэдээлэх, сурталчлах, тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулна.
Иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлж, бүртгэл, судалгаанд хамрагдана. Үүнд:
*Цагдаа байгууллагад ажиллаж, суралцахыг хүссэн хувийн өргөдөл
*Гурван үеийн түүх /Өөрийн, төрсөн эцэг, эх, эцгийн эцэг , эх: эхийн эцэг, эх: эхнэр /нөхөр/-ийн гэсэн 8 хүний намтрыг өөрийн гараар дэлгэрэнгүй бичнэ /
*Иргэний үнэмлэх болон төрсний гэрчилгээний хуулбар, жолооны үнэмлэхний хуулбар.
*Сурагчийн хувийн хэрэг
*Эрүүл мэнд /элэг, дох, сүрьеэ, шээс, эхо, БЗХӨ шинжилгээ/
*Оршин сууж буй баг, хорооны Засаг даргын тодорхойлолт.
*Амьдарч байгаа орон байр болон гадаа, доторх орчны зураг тус бүр 1 ширхэг.
*Урьд нь ажиллаж, суралцаж байсан бол тухайн байгууллагын тодорхойлолт
*Төрийн алба хаагчийн анкет /маягт/
*Сүүлийн 3 сарын хугацаанд авахуулсан цээж зураг /4х6 хэмжээтэй 4 хувь, 3х4 хэмжээтэй 8 хувь /
*Тухайн байгууллагад баталгаа гаргах, өөрөө болон ар гэрийн нэг хүнээр
*Нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр
*Амьдардаг хорооны хэсгийн байцаагчийн биечилсэн судалгаа /4-6 хүнтэй уулзуулах/
Бичиг баримт дутуу бүрдүүлсэн, зарлагдсан ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй иргэдийг судалгаанд хамруулахгүй. Мөн цагдаагийн байгууллагад бүртгүүлж, судалгаанд хамрагдаагүй иргэнд шалгалтад орох эрх олгохгүй болохыг анхаарна уу. Шалгалтад орохоор бүртгүүлж байгаа иргэн өөрийнхөө тухай үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. Улаанбаатар хотын цагдаагийн газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн 269243 дугаарын утсаар холбогдож, лавлагаа, мэдээлэл авч болно.
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
