“Байгалийн баялаг ашиглалтын зөв зохистой менежмент” семинар үргэлжилж байна

2016 оны 03-р сарын 17 өдөр, 10 цаг 44 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Гадаад Хэргийн Яам, Норвегийн “Осло” төвтэй хамтран “Байгалийн баялаг ашиглалтын зөв зохистой менежмент” сэдэвт олон улсын семинарыг 3 дугаар сарын 16-17-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Энэхүү семинарт Монгол, Киргиз, Зүүн-Тимор болон Норвегийн уул уурхайн салбарын өндөр албаны төлөөлөгчид оролцож, уул уурхайн салбарын хөгжил болон ашигт малтмалын салбарт хэрэгжүүлж байгаа бодлого, хөтөлбөрүүдийн талаар санал солилцож туршлага хуваалцах юм. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн олон улсын семинарыг нээж үг хэлсэн бол уул уурхайн сайд Р.Жигжид “Монгол Улсын уул уурхайн салбарын стратеги, хөгжил” сэдвээр илтгэл тавьж, семинарт оролцож байгаа гадаадын төлөөлөгчдийн сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өглөө. Семинарт оролцож байгаа Зүүн Тимор Улсын Газрын тосны сайд Алфредо Мануэл да Крюз Валерио Пайрес, Бүгд Найрамдах Киргиз Улсын Геологи, Ашигт Малтмалын газрын дарга Зилалиев Душенбек Текшербекович болон Норвегийн Осло төвийн төслийн захирал Рэкстин Клаис, ахлах зөвлөх Стиинснэс Эйнэр нар уул уурхайн салбарын хөгжил, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах асуудалд тулгарч буй сорилтуудын талаар илтгэл тавих юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх