Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбар болон уул уурхай тэр дундаа нүүрсний олборлолт, боловсруулалт, экспортыг сайжруулах зорилго бүхий “Нүүрсний цэвэр технологи” буюу “Clean coal technology” семинар өнөөдөр болов. Монгол, Японы хамтран зохион байгуулж буй уг семинарт хоёр орны уул уурхай, нүүрсний салбарын бодлого боловсруулах байгууллагын удирдлагууд оролцов. Монгол Улс нүүрсний нөөцөөрөө дэлхийд 10 дугаар байрт жагсдаг. Нүүрснийг гүн боловсруулах технологи нь Монгол орны ирээдүй, эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой юм. Манай орны нүүрсний ордууд гүний бус, 100 хувь ил уурхайн аргаар зардал багатай олборлодог. Япон Улс жилд 200 сая тонн нүүрс хэрэглэдэг бөгөөд Австрали, Индонези улсаас импортолдог байна. Тус улсын дийлэнх цахилгаан станци нүүрсээр ажилладаг бөгөөд 2030 он гэхэд уг хэрэглээгээ 25 хувь болгон бууруулах зорилт тавьжээ. Уг зорилтоо биелүүлэхийн тулд нүүрсийг хямд үнээр, тогтвортой нийлүүлэх оронтой хамтран ажиллах сонирхолтой байгааг Японы Эдийн засаг үйлдвэрийн яамны Эрдэс баялаг, эрчим хүчний агентлагийн Нүүрсний газрын дарга Какудо Такафүми илтгэлдээ дурьдав. Жилд 200 сая тонны хэрэглээтэй Япон улс Монголоос нүүрс импортлох хүсэлтэй байдаг хэдий ч дэд бүтэц хөгжөөгүйн улмаас нүүрсээ экспортолж чадахгүй байгаа юм. Энэ бүх асуудлаа шийдвэрлэж чадвал нүүрсний экспортоороо дэлхийд БНХАУ-ын дараа орох Япон Улсын томоохон зах зээлд өрсөлдөх боломжтойг семинарт оролцогчид онцлов.
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
