Гарма Гаржүд Үржинпэрэнлайлин хийдийн тэргүүн, гавж Д.Тайвансайхан жил бүр хийдэг зан үйлийн дагуу туулай сарын шинийн 10 буюу гуравдугаар сарын 18-нд Бага тэнгэрийн амны зүүн, Залаатын амны баруун талд орших Умаахан толгойг тахих гэж байна. Энэ өдөр улааны шашны хүн ардыг ивээн тэтгэгч, хүчит догшин сахиусууд залардаг гэж үздэг. Мөн лусын буулттай уул, уул овоо тахидаг өдөр юм. Тийм учраас байгальтайгаа нягт уялдаатай хүмүн бидэн уул овоогоо аргадан тахиж, хишиг буяныг дэлгэрүүлэх боломж гарч байгааг Д.Тайвансайхан гавж хэллээ. Тахилгад өөрсдийн сонирхлын дагуу чөлөөтэй оролцож болох ажээ.
Дашрамд сонирхуулахад, Умаахан толгой нь 1913 оноос VIII Богдын зарлигаар тахиж шүтдэг болсон хайрхан юм. Социалист нийгмийн үед хориглож байгаад 2000 оноос дахин тахилга шүтлэгийн зан үйлийг сэргээсэн. Түүнээс хойш Гандантэгчилэн хийдийн цорж агсан Г.Диваасамбуу, түүний хүү Гарма Гаржүд Үржинпэрэнлайлин хийдийн тэргүүн, гавж Д.Тайвансайхан нар жил бүр тахиж ирсэн. Туулай сарын шинийн 10 буюу гуравдугаар сарын 18-нд Умаахан уулыг тахиснаар лусын хорлол, санаатай, санаандгүй үйлдсэн үйлийн үр нимгэрнэ гэж үздэг юм байна.
Ч.Зотол
Онцгой байдлын алба хаагчид 12 хүний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 зөрчил бүртгэгджээ
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
