”Ус ба ухаалаг хэрэглээ” сэдэвт хичээл орно

2016 оны 03-р сарын 22 өдөр, 11 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Дэлхийн усны өдөр өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан, ”Ус ба ухаалаг хэрэглээ” сэдэвт 40 минутын хичээлийг Нийслэлийн 106 сургууль дээр заах юм байна. Тус хичээлийг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Нийслэлийн боловсролын газар, Туул голын сав газрын захиргаа, Нийслэлийн эрүүл мэндийн хүрээлэн, Ус сувгийн удирдах газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар зохион байгуулж байгаа аж.

Мөн Барилга, хот байгуулалтын яам, Хөдөлмөрийн яам, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын Усны түншлэл ТББ, УСУГ, ОСНААУГ-тай хамтран “Ус ба ажлын байр” хэлэлцүүлгийг хийх юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх