Монголын Залуучуудын Холбоо гуравдугаар сарыг “Бизнесээ чөлөөлье” сар болгон зарласан билээ. Энэ хүрээнд үндэсний үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн “Бизнесээ чөлөөлье” хэлэлцүүлэг, үзэсгэлэн яармагөнөөдөр боллоо.
Хэлэлцүүлэгт салбар бүрийн 20 гаруй байгууллагын төлөөлөл оролцсон бол үзэсгэлэн яармагт 10 гаруй байгууллага өөрсдийн бүтээгдэхүүнийг олон нийтэд танилцуулсан юм.
Уг хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг МЗХ-ны дэргэдэх Бизнесийн байнгын хорооны тэргүүн Ц.Өлзийхишиг “Залуу бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаа” сэдвээр танилцууллаа. Тэрээр уг илтгэлдээ бизнес эрхлэгчид хамтран ажиллаж, харилцан бие биеэ хүндэлж ойлголцдог байх хэрэгтэйг чухалчилсан юм.
Мөн энэ үеэр МЗХ-ны УТХАГ-ын дарга Ч.Хонгорзул Монгол-Хятад хөрш зэргэлдээ орны залуу бизнес эрхлэгчдийн клубийн талаар танилцуулсан бөгөөд уг клуб байгуулагдснаар Монголын залуу бизнес эрхлэгчид Хятад болон бусад орны залуу бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой болно хэмээн онцоллоо.
Манай орны хувьд бизнес эрхлэх таатай орчны жагсаалтад дэлхийд 56-д, бүс нутагтаа 6 дугаар байрт ордог. Энэ үзүүлэлтийг улам дээшлүүлж, бизнесийн таатай орчин бүрдүүлэх нь чухал болоод байгаа. Энэ ч утгаараа өнөөдрийн хэлэлцүүлгээр бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал, бизнес эрхлэгчид хамтран ажиллах санал солилцсон юм. Бизнес эрхлэгчдийн хувьд банкны хүү өндөр, мөн танил тал, намын харьяалал, төрийн байгууллагуудын удирлагуудад тендер олгодог асуудалд бухимдалтай байгаагаа илэрхийлж байсан юм.
Тиймээс тус хэлэлцүүлгээс үйлдвэрлэгчдээ дэмжсэн бизнесийн байгууллагын тогтсон бодлого бий болгох, дотооддоо үйлдвэрлэх боломжтой импортын зарим бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг өндөрсгөх, гэх мэт хэд хэдэн санал гарсан юм. Уг саналыг шийдвэр гаргах түвшиний байгууллагуудад хүргүүлэх болсон байна.
Мөн Монголын Залуучуудын Холбооноос 2016 онд бизнес эрхлэгчдээ дэмжих, гадаадын зах зээлд гарах боломжийг нэмэгдүүлэх тал дээр анхаарал хандуулж ажиллахаа энэ үеэр дуулгалаа.


Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
