Брюсселийн халдлагын хариуцлагыг “Лалын улс” бүлэглэл хүлээлээ

2016 оны 03-р сарын 23 өдөр, 11 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Өчигдөр Бельгийн нийслэл Брюссель хотод болсон цуврал халдлагын хариуцлагыг хэт давруу үзэлтнүүдийн “Лалын улс” бүлэглэл хүлээжээ. Террористуудын мэдэгдлийг тэдэнтэй холбоотой мэдээллийн “Amaq” агентлаг нийтэлсэн байна. Мягмар гарагт Европын түшмэд зурагтаар үг хэлэхдээ, Европын Холбооны /ЕХ/ эрх баригчид Бельгийн нийслэлд үйлдсэн халдлагад лалын шашинтнуудыг сэжиглэж байна гэж мэдэгджээ. Мягмар гарагийн өглөө Брюсселийн нисэх онгоцны буудалд Америкийн агаарын тээврийн “American Airlines” компанийн бүртгэлийг хийж байсан хэсэгт хоёр дэлбэрэлт болсноос хэсэг хугацааны дараа Брюсселийн метронд дэлбэрэлт болжээ. Хамгийн сүүлийн мэдээллээр, цуврал халдлагын улмаас наад зах 34 хүн амиа алдаж, 200 орчим хүн шархадсан байна. Цагдаа нар халдлагыг зохион байгуулсан гурван сэжигтнийг тогтоосон бөгөөд тэдний хоёр нь амиа алдсан байж магадгүй бол гурав дахийг нь эрэн сурвалжилж байна. Бельгийн эрх баригчид метроны бүх буудлыг хааж, нийслэл хотын төвд нийтийн тээврийн хөдөлгөөнийг зогсоожээ. Нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг зогсоож, Бельгид террорист аюулын хамгийн дээд буюу дөрөвдүгээр түвшнийг тогтоосон байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх