Францын халдлагын сэжигтнийг баривчилжээ

2016 оны 03-р сарын 28 өдөр, 12 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Террорист үйл ажиллагаанд оролцсон хэрэгт сэжиглэгдэж байгаа 32 настай Францын иргэнийг Нидерландын цагдаа нар Францын эрх баригчдын хүсэлтээр Роттердам хотод баривчилжээ. Түүнийг “террорист халдлага зохион байгуулахад оролцсон хэрэгт” сэжиглэж байна. Сэжигтний байгаа газрыг мөрдөн шалгах ажлын явцад тогтоожээ. Франс-Пресс агентлагийн цагдаагийн эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилснаар, баривчлагдсан этгээдийг “Лалын улс” бүлэглэлийн нэрийн өмнөөс” Францад халдлага үйлдэхээр төлөвлөж байсан хэрэгт сэжиглэж байгаа аж. Сэжигтэн 2015 оны 11 дүгээр сарын 13-нд 130 хүний аминд хүрч, наад зах нь 350 хүн шархадсан, Парис болон Сен-Дени хотод үйлдсэн халдлагатай холбоотой эсэхийг Нидерландын Прокурорын газрын мэдэгдэлд дурдаагүй байна. Баривчлагдсан этгээдийн хэн болохыг мөн нууцалж байгаа бөгөөд түүнийг Францад шилжүүлэн өгөх аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх