Өнөөдөр үнэрч нохойг цагдаагийн байгууллагад ашигласны 72 дахь жилийн ойн өдөр

2016 оны 03-р сарын 31 өдөр, 12 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Улаанбаатар хотын хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор үнэрч нохойтой эргүүл байнга ажиллуулдаг. Өнөөдөр үнэрч нохойг цагдаагийн байгууллагад ашигласны 72 дахь жилийн ойн өдөр тохиож байна.  1944 онд анх ДЯЯ-ны шийдвэрээр Цагдан сэргийлэх ерөнхий газрын харьяа үнэрч нохой ашиглах алба байгуулагджээ. Энэ жил тус алба 72 дахь жилийнхээ ойг тэмдэглэж байна. 1967 онд эрдэмтэд хүний хурууны хээ дахин давтагддаггүй шиг хүний үнэр бас давтагдашгүй юм гэдгийг нотолсноос хойш үнэрч нохойг улс, үндэстнийхээ аюулгүй байдал, хил, гааль зэрэгт өргөнөөр ашиглах болсон түүх бий. Манай улс өмнө нь ЗХУ, БНАГУ, Унгар зэрэг улсаас бэлтгэгдсэн нохой авчран сургалт, албандаа ашиглаж байсан бол 1990 оноос хойш дотоодынхоо хувийн хэвшлийнхнээс нохой авч сургах болсон байна. Үнэрийн лабораторийг 1992 онд байгуулж, үнэрийн сантай болж дүүрэг бүрт нэг нохойн төлөөлөгч ажиллаж, шаардлагатай үед үнэрч нохой сургах ажлыг зохион байгуулдаг болсон байна. Мөн “Бээжин малена” үүлдрийн нохойг сургалтандаа болон үржлийн зорилгоор ашиглахаар худалдан авсан гэдгээ нохой сургагчид хэлэв. Энэхүү хятад улсын шилмэл нохой нь дэлхийн 10 гаруй орны цагдаагийн албанд үүрэг гүйцэтгэж байгаа аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх