Батлан хамгаалах зардлын 10 хувиар л өлсгөлөн ядуурлыг арилгах боломжтой

2016 оны 04-р сарын 07 өдөр, 13 цаг 26 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Өнгөрсөн онд дэлхийн улс орнуудын батлан хамгаалах салбарын зардал сүүлийн 4 жилд анх удаа дунджаар 1 хувийн өсөлттэй гарчээ. Харин эдгээр нийт зардлын 10 хувийг л зарцуулахад, дэлхий дээр өлсгөлөн ядуурлыг эцэс болгох тогтвортой хөгжлийн зорилт биеллээ олох бүрэн боломж бий гэж Стокгольмийн Энх тайвны судалгааны олон улсын хүрээлэн тооцоолжээ.

2015 онд дэлхийн улс орнууд цэрэг, батлан хамгаалахын салбартаа нийт 1,7 их наяд америк долларыг зарцуулсан байна. Энэ зардлын хамгийн их буюу 2,4 хувийг АНУ 596 тэрбум доллар гэсэн дүнгээр бүрдүүлжээ. Хятад улс  215 тэрбум долларыг батлан хамгаалах зардалдаа зарцуулснаар Америкийн араас удаалсан бол Саудын Араб, ОХУ, Их Британи зэрэг улс үүний араас айргийн 5-д жагссан байна.

Дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 2,3 хувь нь ийнхүү улс орнуудын аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын зардалд зориулагдаж байгаа бол дээрх 2,3 хувьд багтсан хөрөнгийн ердөө 10 хувиар дэлхий дээрх өлсгөлөн, ядууралд цэг тавих хөрөнгийн санг бүрдүүлэх боломжтой гэж Стокгольмийн судлаачид хэлж байна.

НҮБ-ын тооцоо судалгаанаас иш татвал, одоогоор 800 сая орчим хүн туйлын ядуу аж төрж, өлсгөлөнд нэрвэгдсэн байна. Эдгээр хүмүүсийг өлсгөлөн, ядуурлаас гаргах, мөн дэлхийн хүн амын сайн сайхны төлөө зарцуулж болох хэчнээн их хөрөнгө улс орнуудын цэрэг батлан хамгаалахын зардалд зориулагдаж байгааг харуулахыг Стокгольмийн энх тайвны судалгааны олон улсын хүрээлэн зорьжээ.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх