НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сан болон Дэлхийн зөн Олон улсын байгууллагаас хаваржилт хүндэрсэн 6 аймгийн 45 сумын малчин өрхийн хүүхэд, эмэгтэйчүүдэд зориулсан 2.4 сая ам.долларын тусламжийн эд зүйлсийг ОБЕГ-т хүлээлгэн өглөө. НҮБ-аас охид, эмэгтэйчүүдэд зориулан 7962 ширхэг ариун цэвэр, эрүүл ахуйн багц хүргүүлж байгаа юм. Уг багцад ариун цэврийн хэрэглэл, дотуур хувцас, оймс, гар нүүрний саван, алчуур зэргээс гадна шүгэл, гар чийдэн нярай болон жирэмсэн, хөхүүл эхэд зориулсан олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл багтжээ. Энэ нь гамшгийн үед эмэгтэйчүүдийн эрүүл ахуй, аюулгүй байдлаа хангахад туслах зорилготой юм. Одоогийн байдлаар 6 аймагт нийт 11 мянга 800 өрх хаваржилт хүндэрсэн бүсэд оршин сууж байгаа юм. Энэ удаагийн тусламж нийт 4390 малчин өрхөд хүрэх бөгөөд ОБЕГ-аас бүтээгдэхүүнийг аюулгүй тээвэрлэж малчдад шуурхай хүргэнэ гэдэгт итгэж байгаагаа НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч Наоми Китахара онцлоод “Энэхүү тусламж бол НҮБ-ын зүгээс малчдад үзүүлж буй тусламжийн нэгээхэн хэсэг юм. Бид хаваржилт хүндэрсэн бүсийн 500 орчим жирэмсэн эмэгтэйчүүдэд төрхийн өмнөх нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Гамшгийн үед эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөх нь их байдаг. Тиймээс Засгийн газар болон холбогдох албаны хүмүүст энэ асуудлыг анхааралдаа авахыг хүсч байна” хэмээв. НҮБ-ын тусламжийг 14 хоногийн дотор малчдын гарт хүргэх ажээ.
Хаваржилт хүндэрсэн 6 аймгийн малчдад 2.4 сая ам.долларын тусламж хүргэнэ
2016 оны 04-р сарын 12 өдөр, 11 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
