МҮСБХ-ны 2015-2016 оны улирлын Плей-Оффын 2-р шат амжилттай үргэлжилж байна. Плей-Офф-ын шатанд улирлын тоглолтонд хүснэгтийг итгэл төгс тэргүүлэн 1-р байраар гарч ирсэн Төв аймагчууд эзэнтэй “Төв-Ургац” болон улиралд жигдхэн тоглолтыг үзүүлж хүснэгтийн 4-р байраар гарсан өнгөрсөн жилийн лигийн аварга “Альянс-Тех Харцага” багуудын 4 дэх тоглолт өчигдөр Хандгайтын сагсан бөмбөгийн ордонд боллоо.
МҮСБХ-ны 2015-2016 оны улирлын Плей-Оффын 2-р шат амжилттай үргэлжилж байна. Плей-Офф-ын шатанд улирлын тоглолтонд хүснэгтийг итгэл төгс тэргүүлэн 1-р байраар гарч ирсэн Төв аймагчууд эзэнтэй “Төв-Ургац” болон улиралд жигдхэн тоглолтыг үзүүлж хүснэгтийн 4-р байраар гарсан өнгөрсөн жилийн лигийн аварга “Альянс-Тех Харцага” багуудын 4 дэх тоглолт өчигдөр Хандгайтын сагсан бөмбөгийн ордонд боллоо. “Төв-Ургац” багийн хувьд “Плэй-оффын 2-р шатны эхний тоглолтонд “Харцага”-уудад хожигдсон бол хоёрдох тоглолтын эхэнд багийн дасгалжуулагч Л.Эрдэнэпүрэв улирлын шилдэг дасгалжуулагчаар шалгарч, улмаар 15 онооны зөрүүтэй “Харцага”-уудыг илүүрхсэн. Харин цувралын гурав дахь “Төв-Ургац” тоглолтонд 20 оноогоор эхний 2 үед хожиж явсан ч 3,4-р үеүүдэд “Харцага”-уудын довтолгоо, хамгаалалт жигд байж оноог барьсан. Гурав дахь тоглолт дуусахад 17 секунд дутуу байхад “Төв-Ургац” бөмбөгөө алдсанаар “Харцага”-ууд хялбархан 2 оноо, мөн торгуулийн шидэлтний нэмэлт 1 оноог тус тус авснаар багууд үндсэн цагт тэнцэж нэмэлт цагт 3 онооны зөрүүтэй “Харцага” хожсон.
Тэгвэл цувралын дөрөв дэхь тоглолтоор “Төв –Ургац” багийнхан өмнөх тоглолтын алдаагаа засч гараа, сэлгээний тоглогчдоо бүрэн дүүрэн ашиглаж 3 үеийн турш “Харцага”-уудыг тэргүүлж эцсийн мөчид 97:85 харьцаатайгаар хожиж цувралыг 2-2 болгож тэнцүүллээ. Энэ тоглолтонд “Төв-Ургац” багийнхан багаараа жигдхэн тоглосон бөгөөд багийн довтлогч Д.Мөнхтөр, Төвийн тоглогч Д.Дэлгэрням, багийн легионер тоглогч LaQuentin Miles нар онцгой байлаа. LaQuentin Miles нь 2013-2014 оны АНУ-ын коллежийн лиг болох НСАА-ийн улиралд 23,2 оноо дундажилсан нь НСАА 1-р дивизонын 300 орчим багийн 3000 орчим тоглогчоос 6-р байрт орох өндөр үзүүлэлт юм.
Магадгүй энэ үзүүлэлтээрээ Монголд ирж байсан НСАА-ийн хамгийн хурц одгэхэд хилсдэхгүй бизээ.
Хоёр багийн фанатуудын хувьд лигийн хэмжээний хамгийн шилдэг хөгжөөн дэмжигчид гэдгээ энэ цувралд хэдэнтээ батлаад байгаа бөгөөд тэдний уухай, бөмбөр, бүрээний дуу, хөгжөөн дэмчигчдийн алга ташилт тоглолтыг улам амттай, ширүүн болгож байлаа.
Төв аймгийн АН-ын дарга Д.Доржпүрэв нутгийнхаа багийг дэмжихээр залуучуудтайгаа иржээ
Төв аймгийн залуучууд нутгийн багаа урьд урьдынхаас илүүтэй дэмжиж тоглолтоос тоглолтонд залуусын эрч хүч нэмэгдэж урам зоригоордүүрэн байлаа.
Цувралын харьцаа 2-2, бүх зүйл шинээр эхэлж байна !!
Welcome to Play-Off !!


“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
