Олон улсын уулын дугуйн уралдаанд манай дугуйчин түрүүлжээ

2016 оны 04-р сарын 20 өдөр, 10 цаг 17 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Энэтхэг улсын уулархаг бүс нутагт болсон олон улсын уулын дугуйн уралдаанд  11 орны 80 гаруй дугуйчин өрсөлдөж, ОУХМ Б.Мягмарсүрэн тэргүүлсэн байна. Мөн спортын мастер Б.Баянжаргал гуравдугаар байрт оржээ. Дугуйчид зургаан өдрийн турш 628 км зам туулж, аваргаа тодруулсан аж. Хоёрдугаар байрт АНУ-ын дугуйчин шалгарчээ.

Манай дугуйчид ирэх сарын 4-5-нд Тайланд улсад болох Азийн аварга шалгаруулах уулын дугуйн тэмцээнд оролцох аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх