МАХН-ын “их сунгааны хурдан морьд”-ын зүс тодорлоо. Тодорхойгүй хугацаанд түр хойшилсон байсан МАХН-ын 13 дахь бага чуулган өнөөдөр ширүүхэн болж өнгөрлөө. Энэ удаагийн хуралдаанаар МАХН 2016 оны УИХ-ын сонгуульд хэрхэн оролцох журам, сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийг хэрхэн тодруулах, ямар шалгуур үзүүлэлтийг голчилж үзэх, сонгуульд ялвал эх орон ард түмнийхээ төлөө, гишүүд сонгогчдын итгэлийг хэрхэн дааж ажиллах зэрэг зарчмын асуудлуудыг ярилцаа. МАХН-аас 2016 оны сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид эх орон ард түмнээ гэсэн үзүүргүй сэтгэлээр ажиллаж, намын бодлого шийдвэрийн дагуу, УИХ дахь намын бүлгийн нэрийн өмнөөс ажиллах бөгөөд ямар нэгэн ганцаарчилсан тоглолт хийхгүй гэсэн хатуу болзол нэр дэвшигчийн мандатыг дагалдаж байна. Өнгөрсөн сонгуулиудад гаргасан тактикийн алдааг давтахгүйн тулд нам дотор бий болсон шударга, ил тод тогтолцоог урт удаан хугацаанд хадгалж хурлын уур амьсгал ийнхүү ширүүхэн болж өнгөрсөн бололтой.
Удахгүй болох сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийг МАХН-ын анхан шатны үүрээс өөрийн төлөөллийг сонгож, бага хуралд өргөн барьж байгаа бөгөөд ийнхүү сонгогдож ирсэн нэр дэвшигчийг ямар ч тохиолдолд өөрчлөхгүйгээр батлах шийдвэрийг гаргасан нь бага хурлаас гарч байгаа чухал шийдвэр болж байна. Учир нь өмнөх сонгуулиудад МАХН-аас нэр дэвшиж УИХ-ийн гишүүн болсон гишүүд ганцаарчилсан тоглолт хийх, намын бодлого шийдвэрийг эсэргүүцэх. Эцэст нь намаа хаяж явчихаад сонгууль дөхөөд ирэхээр нэр дэвшихээр эргээд ирж байгаа энэ байдлыг өөрчлөх нь зүйтэй хэмээн үзжээ.Түүнчлэн аль нэг намтай эвсэх эсэх асуудал мөн л нээлттэй хэвээр үлдэж байна. МАХН-ын бага чуулган дахин түр завсарлаж Мягмар гарагт хуралдахаар болжээ.
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
