Нийгмийн сүлжээ “Твиттер” компанийн 2015 оны тайланг http://www.motherjones.com/ сайт өчигдөр хэсэгчлэн гаргажээ. Жиргээ устгах хүсэлт олноор ирүүлсэн улс орнуудын жагсаалтын нэгдүгээр байранд Монгол улс орж, тэргүүлсэн байна. Хоёрдугаар байранд орсон Турк улсын хувьд 2015 оны хоёрдугаар хагаст 2.211 хүсэлт ирүүлсэн бол, ОХУ 1.735 хүсэлтээр удаалжээ. Гуравхан сая хүн амтай, нэг сая Твиттерийн хэрэглэгчтэй Монгол улсын хувьд хагас жилийн дотор 555 хүсэлт ирүүлснээр жагсаалтын тэргүүнд бичигджээ.

Тус компани 2015 оны эхний хагаст твиттерийн контент буюу жиргээ устгах хүсэлтээрээ тэргүүлсэн топ 10 орныг зарласан байна. Өнгөрсөн жилийн эхний хагаст ийм төрлийн хүсэлт 1.013 ирсэн бол жилийн хоёрдугаар хагаст үүнээс дөрөв дахин их буюу 4.618 болж өсчээ. Устгах хүсэлтийн агуулгууд ихэвчлэн хуулийн байгууллагын шийдвэр болон Засгийн газрын тогтоол, шийдвэрүүд багтсан байна.
