Тавдугаар сарын 2-ны өдөр Архангай аймгийн Булган сумын харьяат малчин, 55 настай эмэгтэй духан дээрээ хачигт хазуулан сумын Эрүүл мэндийн төвд хэвтэж байгаад тавдугаар сарын 6-ны өдөр аймгийн нэгдсэн эмнэлэгт шилжин хэвтсэн байна. Гэвч тавдугаар сарын 8-ны өдрийн 00:30 цагт тархины дутагдлын III-IV зэрэг, ком, амьсгалын дутагдлын II зэрэг, архаг бөөрний дутагдлын II зэрэг, архаг зүрх судасны дутагдлаар хүндэрч нас барсан талаар Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлжээ. Хачиг 11 дүгээр сард ичиж, гуравдугаар сараас хөдөлгөөнд ордог. Дэлхий дээр нийт 3000 орчим зүйлийн хачиг байдгаас эрдэмтэд 30 төрлийн өвчин эмгэг үүсгэх боломжтойг эрдэмтэд тогтоогоод байгаа юм. Өнөөдрийн байдлаар манай улсад хачигнаас үүдэлтэй гурван төрлийн халдварт өвчин оношлогдож, тогтоогдоод байгаа бөгөөд хачигт хазуулаад зохих эмчилгээг хийлгээгүйн улмаас өвчний шинж тэмдэг даамжирч, хүндэрсэн тохиолдолд үхлийн аюултай аж.
Хачигт хазуулсан эмэгтэй нас баржээ
2016 оны 05-р сарын 10 өдөр, 15 цаг 27 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө -3 градус хүйтэн
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын Ерөнхий сайд Хан Сон Сүгт бараалхлаа
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна
Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатар сонирхогчийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр улс орон даяар эхэлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна
Соёлын элч нарыг томилов
Төв цэнгэлдэх хүрээлэнд “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол
Цахим залилангаас сэргийлье
Гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байхыг анхааруулж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ хэлсэн үг
Нийслэлийн аварга шалгаруулах парламентын мэтгэлцээн арваннэгдүгээр сарын 21-23-нд болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
Өнөөдөр улаан бич өдөр
