Афганистанд зам тээврийн ослын улмаас 73 хүн амь үрэгджээ

2016 оны 05-р сарын 10 өдөр, 15 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Афганистаны нийслэл Кабул хотыг тус улсын хоёр дахь том хот болох Кандагартай холбосон томоохон хурдны замд  2 автобус, 1 шатахуун тээвэрлэгч машин мөргөлдсөний улмаас 73 хүн амь үрэгдэж, 50 гаруй хүн гэмтэж шархадсан тухай тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ. Афганистанд зам тээврийн осол харьцангуй их гардаг талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Энэ удаад ч автобусны жолооч хурд хэтрүүлэн явснаас осол гарсан гэдгийг орон нутгийн замын цагдаагийн албанаас мэдээлжээ. Кабулаас Кандагар хотын чиглэлд 125 зорчигч тээвэрлэж явсан хоёр автобус эсрэг урсгалаар нь зөрж байсан шатахуун тээвэрлэгч машинтай дараалан мөргөлдөж улмаар осолд өртсөн тээврийн хэрэгслүүдэд гал авалцсанаас үүдэн олон хүний амь нас хохирчээ. Афганистаны арми ослын газарт шуурхай хүрэлцэн очиж, орон нутгийн иргэдийн туслалцаатайгаар зарим зорчигчийг аварч чадсан ч, амьд гарсан хүмүүсээс олонх нь ихээхэн түлэгдэж гэмтсэн, биеийн байдал нь хүнд байгаа талаар албаныхан мэдээлсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх