Терроризмыг дэмжигч орны тоонд БНАСАУ-г оруулъя гэв

2016 оны 05-р сарын 17 өдөр, 10 цаг 26 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

АНУ-ын Конгрессын хууль тогтоогчид Умард Солонгосыг терроризмыг дэмжигч, ивээн тэтгэгч орны тоонд эргүүлэн оруулах тухай хуулийн төсөл санаачлан өргөн барилаа гэж Өмнөд Солонгосын мэдээллийн Ёнхап агентлаг мэдээлжээ.

Өргөн барьсан баримт бичигт БНАСАУ-ын зүгээс үйлдсэн байж болох, энэ улстай холбоотой 20 террорист халдлагыг жишээ болгон дурдсан гэнэ. Энд 1987 онд Андаманы тэнгис дээр Korean Air компанийн Boeing 707 онгоц дэлбэрсэн, Sony Pictures Entertainment-ийн эсрэг кибер дайралт зэргийг дурджээ.Энэ бүхий л жишээнээс харахад БНАСАУ-г хар жагсаалтад оруулах нь зүйтэй гэж хууль тогтоогчид үзсэн байна.

Уг нь 1988 оны нэгдүгээр сарын 20-нд 115 хүний амь  сүйдсэн Boeing онгоцны ослын дараанаас Умард Солонгосыг терроризмыг дэмжигч орны тоонд оруулсан боловч цөмийн хөтөлбөрөө зогсооно гэснийх нь төлөө Жорж Бушийн засаг захиргаа 2008 онд энэ жагсаалтаас хассан юм.БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун бусад улсын зүгээс тусгаар тогтнолд нь дайсагнан халдахгүй бол тус улс цөмийн зэвсэг хэрэглэхгүй, манайд дайсагнаж байсан орнуудтай хаирлцаагаа хэвийн болгоход бэлэн байна гэж саяхан болсон Солонгосын хөдөлмөрийн намын их хурал дээрээ мэдэгдсэн юм.Гэхдээ бас НҮБ-ын зүгээс хориг тавиад байгаа ч гэсэн өөрийнхөө цөмийн чадамжийг нэмэгдүүлэх болно гэсэн юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх