Өнөөдөр МАХН-ын хэсэг гишүүд мэдээлэл хийлээ. Тэд намын дарга Н.Энхбаяр өлсгөлөн зарлан улс төрийн шоу хийж байгаа тул дүүрэг бүрийн төлөөлөл болсон 40 гаруй МАХН-ын гишүүн намаасаа гарч байгаагаа мэдэгдлээ.
Тэд: “Иргэн бүр Үндсэн хуулиар олгогдсон сонгогдох, сонгох эрхээ дөрвөн жилд нэг удаа эдэлдэг. Гэтэл улс төрийн ууган хүчний нэг МАХН ард түмнийхээ сонгох эрхэнд ноцтой халдаж байна. Учир нь иргэд төр түшилцэх хүнээ хуулийн дагуу сонгуулийн аргаар сонгох ёстой. Гэтэл Н.Энхбаяр өлсгөлөнгөөр сонгуульд орох эрх олж авах гэж тэмцлийн хурц хэлбэрийг сонгож 66 цаг намын гишүүдээ өлсгөлөнд турхирлаа. Өлсгөлөн зарлаж жагсаж тэмцсэний үр дүнд 1990- оны ардчилсан хувьсгал ялж байсан. Ардчилсан хувьсгалын ачаар бид ардчилсан чөлөөт сонголт хийх эрхтэй болсон . Харин өнөөдрийн Н.Энхбаярын өлсгөлөн ард түмний сонгох сонгогдох эрхэнд халдаж байна. Зөвхөн өөрийн эрх ашгийн төлөө намын гишүүдийн амь насанд халтай тэмцлийн хурц хэлбэрийг сонгож, МАХН-аас нэр дэвшиж байгаа л бол өлсгөлөнд оролцох ёстой гэж хүмүүсийг хүчлэн өлсгөлөнд оролцуулснаас болж хэд хэдэн хүний биеийн байдал муудсан. Төрийн эрх мэдлийг авахын төлөө хүний амь насаар дэнчин тавьж болохгүй. Бусдыг өлсгөлөн уриална гэдэг эрүүгийн гэмт хэрэгт тооцогддог. МАХН сонгуулиа өлсгөлөнгөөр эхлүүлж байгаа нь сайны ёр биш.” гэж мэдэгдсэн юм
Хэвлэлийн хурлын үеэр МАХН-ын гишүүн асан Ж.Оюунцэнгэл: 25 жил энэ настай хамт явсан ч гэсэн сонгуулийг өлсгөлөнгөөр эхлүүлж байгаад Монгол эмэгтэй хүнийхээ хувьд гундуу байгаа. Албан тушаал, эрх мэдлийн төлөө биш улс орон, үр хүүхдийнхээ төлөө ажиллаж, МАХН-аас албан ёсоор гарч байгаагаа мэдэгдэж байна. Өнөөдөр миний сонсож байгаагаар 40-50 хүн МАХН-аас гарч байгаа. Нам сонин биш байна.” гэсэн юм
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын х
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо
2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэ
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны давос” чуулга уулзалтад оролцохоор
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн и
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна
