Олон улсын боксын холбоо (AIBA)-ны онц их хурал VI сарын 1-ний өдөр Швейцарь улсын Лозанн хотноо хуралдаж, оролцогч 88 орны төлөөлөгчдөөс 84 нь “Рио-2016” олимпийн наадамд мэргэжлийн боксчдыг хориг саадгүй оролцуулах түүхэн шийдвэрийг 95% саналаар баталлаа. Гэхдээ Зуны XXXI олимпийн наадамд оролцохыг хүссэн мэргэжлийнхэн VII сарын 3-наас 8-ны өдрүүдэд Венесуэлийн Варгас хотноо зохиогдох тэмцээнээс олимпийн 26 эрхийн төлөө өрсөлдөх юм. Өмнө нь зөвхөн про-боксын рингэнд 15-аас доош тулаан хийсэн тамирчдад зөвшөөрөл олгодог байсныг хүчингүй болгосон нь АНУ-ын мэргэжлийн клубын тоглогч, “Лондон-2012” олимпийн мөнгөн медальт Н. Төгсцогтод сайхан боломж нээгдлээ. Харин 56 кг-д шигшээ багийн тамирчин Э. Цэндбаатар VI сарын 14-нөөс 26-нд Баку хотноо “хөшгөө нээх” Ази ба далайн орнуудын олимпийн эрх олгох сонирхогчдын тэмцээнд өрсөлдөхөөр Х. Энх-Амар (52кг) , Н. Шинэбаяр (75кг), С. Эрдэнэбаяр (81 кг) нарын хамт бэлтгэлээ базааж байна. Хэрвээ Э. Цэндбаатар, Н. Төгсцогт нар хоёулаа 56кг-ийн жинд олимпийн эрхээ өвөртөлсөн тохиолдолд Монголын боксын холбоо Бразилийг зорих нэг боксчныг сонгож, Монголын үндэсний олимпийн хороо нь “Рио-2016” олимпийн Зохион байгуулах хороо, Олон улсын олимпийн хороонд мэдүүлгээ баталгаажуулан илгээх юм. Одоогоор манай 4 боксчин олимпийн эрхээ аваад байна. Өдгөө эгнээндээ 197 орныг нэгтгээд буй AIBA–гийн Ерөнхийлөгчөөр Чин-Күо Ү (Тайвань), Ерөнхий нарийн бичгийн даргаар Карим Бүзиди (Швейцарь) ажилладаг бөгөөд бокс нь Сент-Луис -1904 олимпийн хөтөлбөрт анх багтсан түүхтэй. Монголын ширэн бээлийтнүүд “Мюнхен-1972” оноос хойш 10 удаа олимпийн рингэнд өрсөлдөж, Н. Энхбат (Сөүл-88, 60кг, хүрэл), Н. Баярсайхан (Барселона-92, 60кг, хүрэл) , Э. Бадар- Ууган (Бээжин-2008, 54кг, алт), П.Сэрдамба (Бээжин-2008, 49кг, Мөнгөн медаль), Н.Төгсцогт (Лондон-2012, 52кг, мөнгө) У. Мөнх- Эрдэнэ (Лондон-2012, 64 кг, хүрэл) нар 6 медаль эх орондоо авчирсан бол 1995 онд Д. Лхагваа анхны мэргэжлийн боксчин болсон билээ. AIBA-гийн онц их хуралд Монголын боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Цоодолын Батнасан оролцсон байна.
Мэргэжлийнхэн Олимпийн наадамд оролцох эрхтэй боллоо
2016 оны 06-р сарын 02 өдөр, 17 цаг 46 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
