Хүүхдийн баяр жилд ганцхан болдог ч Монголын багачууд энэ өдрийг мартахын аргагүй сайхан дурсамжтай өнгөрүүлдэг. Энэ жилийн хүүхдийн баяраар Завхан аймгийн Дөрвөлжин,Завханмандал, Эрдэнэхайрхан сумын багачуул анх удаа өдөржин үнэгүй зайрмагаар дайлуулсан гэнэ. Тус аймгийн Дөрвөлжин сумын нутагт алтны хайгуул, олборлолт явуулдаг “Баян-Айраг эксплорейшн” компанийнхан зайрмагаар “бороо оруулсан” нь тэр. Нутгийнх нь алтыг ухаж байгаа болохоор багачуудыг баярлуулах нь зүйн хэрэг. 1990-ээд оны сүүлээс алтны хайгуул хийж эхэлсэн цагаас Баян-Айраг компанийнхан аймаг,сумын сүйхээтэй дарга нарыг багагүй хөрөнгөжүүлсэн гэж дуулддаг. Нутаг усны хөрс ус бохирдож байна,байсхийгээд цианит натри алдагдлаа гэх мэт тааруухан мэдээ чих дэлсдэг ч намжих нь амархан. Бодвол,багачуудыг зайрмагжуулдаг шиг томчуудыг ч бас тайвшруулдаг нарийн арга байдаг биз. Нутгийнхны ярьж буйгаар, говь нутгийн эмзэг хөрс орчин цагийн хүчит техникийн хөлд ёолж байдаг гэлцэнэ. “Баян-Айраг”-ийнхан алттай болж байгаа бол эх нутаг минь Африкийн цагаан тоос шиг л болох байх даа. Дөрвөлжин сумын дарга нар хүүхэд нь зайрмаг долоож явааг хараад юу бодож суудаг бол.
Завхан аймгийн хувьд уул уурхайн олборлолтод өртөөгүй үлдсэн Монгол Улсын цорын ганц аймаг байв. Гэвч сүүлийн хэдэн жилд том компаниудын төдийгүй хол ойрын нинжануудын дайралтад байн байн өртсөөр буй. Дөрвөлжин сумын нутаг дахь алт, мөнгө, зэсийн асар их нөөцтэй Баян айраг уулыг “Баян айраг эксплорейшн” ХХК аваад хэдэн жилийн нүүр үзэв. 50 тонн алтны нөөцтэй энэ орд Монголдоо хамгийн их нөөцтэй нь гэдгээрээ анхаарал татна. Ийм нүсэр ордыг “Баян айраг эксплорейшн” гэх компани олны нүднээс далд чимээгүйхэн ухсаар авай. Дөрвөлжин, Эрдэнэхайрхан сумын зааг дээр орших энэ ууланд нутгийнхан өнө эртнээс дээдэс өвгөдөө нутаглуулдаг байсан ариун дагшин газар. Гэвч алтанд шунасан хүмүүст ёс заншил падгүй. “Баян айраг эксплорейшн” компанийн хөрөнгө оруулагч нь Малайзын “Керру холдинг” групп гэдэг. Уг группийн үйл ажиллагааг сонирхвол, Гонконг, Хятад, Малайз, Индонези зэрэг Зүүн өмнөд Азийн орнууд, Австрали, Англи зэрэг дэлхийн олон оронд газар ухахын зэрэгцээ дэлхийн элсэн чихрийн бизнесийг атгадаг аж. Энэ бизнесээс өдөрт сая, сая долларын ашиг олдог бөгөөд эзэн нь 12.5 тэрбум ам.долларын хөрөнгөтэй хятад гаралтай Роберт Куок гэнэ лээ. Хөдөөгийн бяцхан жаалуудад эрхэм тэрбумтан гараа сунгасан нь энэ юмсанж.
Н.Наран
“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны давос” чуулга уулзалтад оролцохоор
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн и
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна
Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
