Улаанбаатар хотноо 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Венийн үдэш” цэнгүүнд оролцохоор хүрэлцэн ирсэн Вена хотын төлөөлөгчдийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хүлээн авч уулзлаа. Вена хотын сургуулиудын удирдах газрын тэргүүн Юрген Чернохорский, нийслэлийн Засаг даргад халуун дотноор хүлээн авсанд талархаад “Ирээд тавхан цаг болж байгаа ч ажил сайхан амжиж байгаад баяртай байна. Нийслэлийн ерөнхий боловсролын 23-р сургуулиар зочлоод ирлээ. Дунд сургуульд 5 хэл гүнзгийрүүлэн заана гэдэг маш чухал. Дунд сургуулиа төгсөөд л дэлхийд гарах нь байна шүү дээ. Сургуулийн захирал зургаа дахь хэлээр Герман хэлийг сонгож байгаа гэсэн. Хэрэв боловсролын салбарт хамтран ажиллах сонирхол байвал бид хүч тавин ажиллах болно” гэлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Та бүхэнтэй дахин уулзаж байгаадаа баяртай байна. Боловсролын салбар бол бидний санааг зовоодог, шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай салбар. Австрийн боловсролын системийг бид сонирхож байгаа. Венад айлчлах үеэрээ ч би хамтран ажиллах хүсэлт тавьж, эрэл хайгуул хийж явсан. Австри бол олон шинэ технологийн өлгий нутаг гэдгийг бид мэднэ. Тиймээс бид та бүхэнтэй хамтран ажиллах хүсэлтэй байна” гэв. Ноён Юрген Чернохорский “Австри Монголыг бодвол байгалийн баялаг багатай, жижигхэн орон. Тиймээс бид дэлхийд өөрсдийн хувь нэмрийг хэрхэн оруулах вэ гэж байнга боддог. Тиймээс таны хэлсэнчлэн олон технологийн шинэчлэл Австриас гаралтай байдаг. Боловсролын салбар бол шууд өөрчлөх салбар биш. Тиймээс эхлээд мэдээлэл солилцох нь чухал” гэдгийг онцоллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Таны айлчлалаас бидний боловсролын салбар дахь хамтын ажиллагаа эхэлж байна гэж ойлгож байна. Сая 5-р сард болсон Засгийн газар хоорондын комиссын 5-р хуралдаанаас гарсан протоколд санхүүгийн хамтын ажиллагааны хэлцэл дэмжигдсэнд Элчин сайдад талархаж байна. Манай хотоос санал болгосон 4 төсөл Австрийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжинэ гэдэгт итгэж байна” гэлээ.
Уулзалтад Австрийн Элчин сайд хатагтай Ирене Гинер Райхл, ЭСЯ-ны консул Барбара Гроссе, Соёлын атташе Арнольд Обермайяр, Вена хотын захиргааны Гадаад харилцаа соёлын асуудал хариуцсан төлөөлөгч Марцела Серно, Вена хотын сургуулиудын удирдах газрын тэргүүн Юрген Чернохорский, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл нар оролцлоо.
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
