“Шангри Ла” дахь “Хэвлэлийн төв”-ийн байрыг хүлээн авлаа

2016 оны 06-р сарын 16 өдөр, 09 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг сурвалжлах гадаад дотоодын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд зориулж “Хэвлэлийн төв”-ийн зориулалтаар ашиглах талбайг “Шангри Ла” зочид буудлаас АСЕМ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны асуудал хариуцсан ажлын хэсгийнхэнд 6 дугаар сарын 15-нд албан ёсоор хүлээлгэн өглөө.

“Хэвлэлийн төв”-ийн байрыг албан ёсоор ийнхүү хүлээн авснаар дотоод засал, тохижилт, тоног төхөөрөмжийн үйлчилгээ үзүүлэх туслан гүйцэтгэгчид ажлаа эхлэх боломжтой болж байгаа бөгөөд ирэх 7 дугаар сарын 1 гэхэд бүрэн тохижуулахаар зорьж байна.

“Шангри Ла” худалдааны төвийн В1 давхарын 2400 м.кв талбайг АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг сурвалжлах сэтгүүлчдэд зориулан “Хэвлэлийн төв” болгож, уг төвд мэдээлэл өгөх цэгээс гадна дуу дүрсний 49  өрөө, 450 орчим сэтгүүлч ажиллах ажлын ширээг байрлуулна. “Хэвлэлийн төв” хорин дөрвөн цагаар ажиллах бөгөөд нэг ээлжинд 600 гаруй сэтгүүлч, сурвалжлагч сурвалжлага хийх, шууд дамжуулалт хөтлөлт хийх, редакцтайгаа холбогдон мэдээллээ дамжуулах нөхцөл бололцоогоор хангахаар төлөвлөж буй юм.

DSC_0336

Сэтгүүлчдийг ажиллах нөхцлөөр бүрэн хангахын тулд  өндөр хурдны интернэт, олон улсын телефон яриа, дуу дүрсний эвлүүлэг хийх өрөө, хурлын явцыг ажиглах дэлгэцүүд гэх мэт шаардлагатай  тоног төхөөрөмжүүдийг суурилуулахаар холбогдох албаныхан ажиллаж байна. АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг сурвалжлах гадаад дотоодын сэтгүүлчдийн бүртгэл үргэлжилж байгаа ба урьдчилсан байдлаар уг арга хэмжээг гадаад, дотоодын 800-1000 орчим сэтгүүлч сурвалжилна гэж тооцож байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх