Өнөөдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн дарга, хурандаа Д.Отгонжаргал “Цагдаагийн байгууллага-95 бүтээлч ажил” аяны хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлаа УБХЦГ-ын дарга, Туслах комиссар Ч.Болдбаатар, Нийслэлийн цагдаагийн газрын ахмадын хорооны дарга, бэлтгэл хурандаа С.Отгонбаатар, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, Тамгын газрын дарга Д.Бат-Очир тэргүүтэй удирдлагуудад танилцууллаа. Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн хувьд дээрх аяны хүрээнд хэлтсийн хашаанд дотор нийт 200 м.кв талбайн хуучин зүлэг, зэрлэг бүхий хөрсийг хуулж, шинээр 480 мянган төгрөгний өртөг бүхий зүлэг, цэцгийн үр сууогаж, гадна талбайд 130 ширхэг мод, бут шинээр суулгасан байна. Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах үүрэгтэй явган эргүүлд үүрэг гүйцэтгэх цагдаагийн 26 алба хаагчдын аюулгүй байдлыг хангах, иргэдэд үйлчлэх тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор GPS хяналтын 13 төхөөрөмжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна. Тус төхөөрөмж нь 13 секунд тутамд өөрийн байршлаа тодорхойлж ажиллах ба алба хаагчдад аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд SOS горимыг идэвхижүүлснээр хянаж байгаа газарт дуут дохиог хүргэж, тусламжийг түргэн шуурхай хүргэх боломжтой юм байна. Үүнээс гадна хэлтсээс тэтгэвэрт гарсан ахмад настнууддаа зориулан ахмадын танхимыг шинээр байгуулж, тавилга, эд зүйлээр бүрэн хангажээ. Ингэснээр тэтгэвэрт гарсан алба хаагчид чөлөөт цагаа өнгөрүүлэх бас нэг газартай болж, шинэ үеийн алба хаагчид ахмад алба хаагчидаас мэдлэг, туршлага судлах боломж бүрэн нээгдэж байгаа юм байна.

Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэс удирдлагууддаа ажлаа тайлагналаа
2016 оны 06-р сарын 17 өдөр, 16 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
