Хорт хавдраас яаж сэргийлэх вэ

2016 оны 06-р сарын 26 өдөр, 13 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Дэлхийд хорт хавдрын улмаас жилд 10 сая хүн нас барж зохих арга хэмжээг авахгүй бол дараагийн 10 жилд 84 сая хүн хорт хавдрын улмаас нас барна гэж ДЭМБ тооцоолжээ. Эдгээрийн 70% нь хорт хавдрын урьдчилан сэргийлэлт ба эрт илрүүлгийн хөтөлбөр хэрэгжүүлдэггүй ядуу улс оронд тохиолддог.

Монгол улсад хорт хавдрын өвчлөл өсөн нэмэгдэж зүрх судасны өвчний дараа хүн амын нас баралтын хоёр дахь шалтгаан болж байна.

– Хавдраас урьдчилан сэргийлэх мэдлэгийг өөртөө буй болгож чадсанаар хавдар өвчний үүсэлтийг гуравны нэгээр багасгаж чадна гэж шинжлэх ухаанд үзжээ.
– Өөх, тосыг хэтэрхий ихээр биендээ хуримтлуулж болохгүй. Нэг талаар өөх хэтэрвэл хүн таргална. Нөгөө талаар өөхөнд маш олон хавдар үүсгэх бодис агуулагдаж байдаг. Судалгаагаар хүний биед өөх хэтэрвэл эмэгтэйчүүд хөхний булчирхайн хавдар болох ба эрэгтэйчүүд түрүү булчирхайн хавдар болох шалтгааныг үүсгэдэг.
– Утсан буюу давсалсан хоол хүнсийг бага хэрэглэх нь сайн.
Нүүрсэн түлшээр утах буюу хатааж болгоход фенил буй болж, энэ бодис нь ходоодны булчирхайн хавдар, цусны хавдар үүсгэдэг юм. Давсалсан бүтээгдэхүүнд их хэмжээний дутуу азот хүчлийн давс агуулагдаж байх тул хавдар үүсгэдэг дутуу азот хүчлийг бий болгодог.
– Ялзарч удсан хоол хүнсийг хэрэглэхээс сэргийлэх, ялзарч, удсан хоол хүнсэн дотор элэгний хавдар үүсгэх туйлын хортой эд байдаг.
– Тамхи, архийг цээрлэвэл сайн. Архи их ууснаар хүний биеийн эсэргүүцэх хүчийг сулруулж, хавдрын халдамтгай чанарыг нэмэгдүүлдэг. Архи нь хавдар үүсгэх бодисын уусалтыг түргэтгэдэг.
– Тамхин дотор нэлээд олон хавдар үүсгэх бодис байдаг тул тамхи их татдаг хүн хавдраар өвчлөх магадлал өндөр байдаг. Ялангуяа уушигны хавдарт хурдан нэрвэгддэг.

Амьдралаас сайн энерги авч сурах хэрэгтэй. Ажиллах, амрах, хоол тэжээлээ тохируулж, баяр баясгалантай байх нь өөрийн өвчин эсэргүүцэх хүчээ амархан алдахгүй байх нэг гол зүйл болно.
– Уурлаж бухимдахгүй байх
– Хүнс тэжээлийн дотроос амтат төмс, загасны төрөл, буурцаг, лууван, ширхэглэг хүнс зэргээс байнга хэрэглэх нь хавдраас сэргийлэх чухал ач холбогдолтой байдаг.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх