Монгол Улсад 7 дугаар сарын 15, 16-нд болох АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын дагалдах хурлуудын нэг “Ази, Европ түмний 11 дүгээр чуулган” (АЕТЧ) 7 дугаар сарын 4-6-нд Улаанбаатар хотноо болж байна.
Уулзалтад АСЕМ-ын орнуудын иргэний нийгэм, төрийн бус байгууллагуудын төлөөлөл, Европын холбоо, Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг, Ази-Европын сангийн төлөөлөгчдөөс гадна Монголын иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн нийт 500 гаруй төлөөлөгч “Ази-Европын эв санааны шинэ нэгдлийг цогцлоон, эрх тэгш, шударга, хүртээмжтэй хөгжлийн арга замыг эрэлхийлэн хөгжүүлэхүй” сэдвийн дор чуулж байна.
Уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Монгол Улсын иргэд улс төр, нийгмийн асуудалд чөлөөтэй, идэвхтэй оролцдог. Төрийн зүгээс энэхүү оролцоог хангахад бүхий л талаар дэмждэг бөгөөд энэ нь Монгол Улсын хөгжлийн философи юм. Аливаа улс орон иргэддээ тулгуурлан хөгждөг тул Монгол Улсын хувьд иргэний оролцоо асар үнэ цэнэтэй. Тиймээс ч бид иргэний оролцоог хангах гол тулгуур болох олон нийтийн болон төрийн бус байгууллагуудаа дэмжин ажилладаг. Гэхдээ бидэнд тулгамдаж буй олон асуудал бий. Тухайлбал, иргэний нийгмийн байгууллагуудын дотоод засаглал, хариуцлагыг сайжруулж, хараат бус байдлыг бэхжүүлэх хэрэгтэй. Үүний тулд эрхзүй, санхүүгийн дэмжлэг шаардлагатай. Иргэний нийгмийн байгууллагыг дэмжих чиглэлд Ерөнхийлөгч манлайлан оролцох ёстой. Тиймээс Ерөнхийлөгчийн Тамгын газар олон нийтийн байгууллагын эрхийн чиглэлээр 5 хуулийн төсөл боловсруулахаар ажиллаж байна” гэдгийг онцлоод чуулганы үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Ази, Европ түмний 11 дүгээр чуулганы зорилго нь АЕТЧ-наас гарах саналуудын эргэх холбоог үүсгэн бодит хэрэгжилтэд хяналт тавих, АСЕМ-ын дагалдах хурлуудын уялдаа холбоог сайжруулахад хамтран ажиллах стратегиудыг боловсруулан хэрэгжүүлэхэд оршиж байна
Ази, Европ түмний 11 дүгээр чуулганы зорилго нь АЕТЧ-наас гарах саналуудын эргэх холбоог үүсгэн бодит хэрэгжилтэд хяналт тавих, АСЕМ-ын дагалдах хурлуудын уялдаа холбоог сайжруулахад хамтран ажиллах стратегиудыг боловсруулан хэрэгжүүлэхэд оршиж байна.
Чуулганы үеэр 2 тивийн орнуудын ард иргэдийн уялдаа холбоог бэхжүүлэх, тэдний хөгжлийн тухай үзэл баримтлалын гол сэдвийг хөндөж хэрэгжүүлэх арга замуудыг тодорхойлох 8 гол асуудлын хүрээнд хэлэлцүүлэг өрнөж байна. Үүнд байгалийн нөөцийн шударга хуваарилалт, хүнсний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээг бий болгох стратеги, худалдаа болон хөрөнгө оруулалтыг шударга болгох стратеги, зохистой ажлын байр бий болгож тогтвортой амьжиргааг хангах, оролцоот ардчилал, цөөнхийн эрх, хүйсийн эрх тэгш байдал, шилжилт хөдөлгөөн, терроризмд өгөх хариу арга хэмжээ зэрэг асуудал багтжээ.




Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг илрүүллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр харагчин могой өдөр
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
