Author Archives: admin

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

DEAL-MAKING MEETINGS CAN PLAINLY BE PERFORMED WITH VIRTUAL DATA ROOM

Within the context of never-ending technological development, traditional ways of business development are being altered. Just a few decades ago those involved in business had to organize physical data room to share some confidential documents with their potential partners or they had to hand all the files in person during face-to-face meetings. However, with the emergence of VDRs, a new way of documents sharing and storing appeared.

A virtual platforms is digital storage for digital copies of valuable corporate information and the access to the VDR can be opened for selected groups of users. Usually, virtual rooms are enhanced with a complex security system. Therefore, you do not need to expect any data leakage, unauthorized sharing, misuse, destruction, loss, etc. Protection is provided by such instruments as data encryption, regular backups, dynamic watermarks, virus scanning, two-step user verification, firewalls and numerous other specific options immanent to decent virtual data rooms.

Together with complex data protection, a virtual platform is also famous for its unprecedented accessibility: you have an opportunity to enter the platform 24/7 all over the planet and keep on working even on-the-go via your mobile devices. It means that you are able to exchange files with your international partners, investors, employees, etc. almost instantly and that the fulfillment of the project is permanently in progress: there is no need to take inconvenient business trips and to participate in personal negotiations. In addition, when you exploit VDRs for deal-making you have an opportunity to discuss all the information directly within the virtual repository with the help of Q&A section. >>>

In addition, a virtual platform constitutes a fully equipped space for work. The room is normally equipped with a wide range of instruments that accelerate and enhance the whole process of deal-making. Therefore, you will not manage to miss pros ensured by sophisticated search instruments, filtering instruments, in-document linking function, by integration with Microsoft Office. All these instruments give you a chance to use the virtual platform easily, to adapt the platform to your own demands, to investigate documents directly in a virtual repository. Hence, a virtual platform offers you the workspace that is identically convenient for keeping the contact with the stakeholders and for for your own information storage.

When dealing with communication with your partners, you do not need to be concerned with setting up a few virtual rooms for particular projects. The virtual platform allows you to segregate room users into separate groups and to exchange certain files with particular groups. Hence, one virtual room is more than enough for simultaneous accomplishment of multiple deals. Also, all the room visitors can access the room at the same time and none of the deals is being neglected due to the room being occupied by the potential partners dealing with the other transaction.

Moreover, when using a virtual platform you remain updated about what is going on in your platform: activity tracking function ignores not a single action performed inside the room. It means that whatever a visitor performs inside the VDR – browse, download, change files – it is written down and reflected in an audit report. The report gives you an opportunity to identify the most active bidders, to track actions of your employees, etc.

Another useful feature of data rooms is that you have an opportunity to make your data room consistent with the corporate identity by embedding logos in emails, reports, other letters, by designing your virtual platform in corporate colours, etc. Hence, by ordering a branded website, you make your platform represent your firm online to all the buyers all over the Earth.

The options named above explain to some extent why rooms are becoming popular and why businessmen switch to the exploitation of VDRs. These online depositories can be adapted to your deal’s demands and make the transaction run quickly and smoothly. In addition, VDRs keep on being affordable and you have no doubts that you are spending money on the peculiarities you need to finish your project successfully. Thus, there is no reason to neglect virtual repositories and to remain loyal to irrelevant ways of deal-making. Progressive nature of virtual rooms will bring you new possibilities and open new horizons!

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг “Эмнэлгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний төсөл”-ийн ажлаа дүгнэлээ

Өнөөдөр Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг дээр “Эмнэлгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний төсөл”-ийг танилцуулах үйл ажиллагаа боллоо. Тус үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл аюулгүй байдлын индекс, эрүүл мэндийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Р.Ягаанцэцэг, Хан-уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Бааст, ШУТИС-ийн Шим тэжээл судлалын төвийн захирал Ц.Зууннаст, Монгол дахь Солонгос төрийн бус байгууллагуудын зохицуулагч Чо Жонг Мин болон албаны бусад төлөөлөл оролцсон юм. Дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хэрэгжсэн тус төслийг Нийслэлийн эрүүл мэндийн газар болон WITH төрийн бус байгууллага хамтран хэрэгжүүлж байна. Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмчилгээний хоол үйлдвэрлэл үйлчилгээг олон улсын стандартын дагуу явуулах, хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдэд тохирсон хоол хүнсийг бэлтгэн нийлүүлэх, өвчтөний хоол шим тэжээлийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор тус төслийг 2013 оны 12 сараас эхлүүлэн хэрэгжүүлжээ. Энэ төслийн хүрээнд  Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн гал тогоог бүрэн шинэчлэн засварлаж, орчин үеийн тоног төхөөрөмжөөр ханган, хоол зөөх лифт, хоол зөөх хонгилыг засварлан, тасаг бүрт хоол түгээх өрөөг байгуулсан байна. Үүнээс гадна хоол шим тэжээлийн зөвөлгөө өгдөг кабинеттай болжээ. Тус гал тогоо нь дүүргийн хэмжээнд эмчилгээний хоолыг олон улсын стандартын дагуу үйлдвэрлэдэг анхны загвар юм

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Б.Алтанцэцэг: Хан-Уул дүүрэгт ажлын байр бий болгодог иргэд олон байдаг

Эдийн засгийн хүндрэлтэй үед нийгэмд хамгийн их тулгамдаж буй асуудал бол хөдөлмөр эрхлэлт болоод байна. Энэ тухай бид дэлгэрэнгүй мэдээлэл авахаар Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Б.Алтанцэцэгтэй дүүргийн хэмжээний хөдөлмөр эрхлэлттэй  холбоотой асуудлаар ярилцлаа.

Ажлын байр хайж байгаа хөдөлмөрийн насны өөрсдөө ажил хөдөлмөр эрхэлж, тодорхой орлоготой болох зорилготой залуучууд олон байдаг. Харин  Хан-Уул  дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст  иргэд хэр хандаж байна?

Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн хувьд  2016 онд 3000 хүн ажилд зуучлахаас эхний найман сарын  байдлаар 1809 иргэнийг ажилд зуучилж, ажлын байртай болгосон. Манай хэлтэст өнөөдрийн байдлаар ажил хайж, бүртгүүлсэн 4480 иргэн байна.  Үүнээс ажил  идэвхитэй хайж байгаа 1687 иргэн байна.

Бид ажилд зуучлахаас гадна шинэ ажлын байрыг дүүргийн хэмжээнд бүртгэх ажлыг хийдэг. Энэ онд 3100 шинэ ажлын байр бүртгэж, баталгаажуулахаас  эхний найман сарын байдлаар 2706 ажлын байрыг бүртгэж, одоогоор ажлын явц 80 гаруй хувьтай байна.

“2016 оны наймдугаар сарын байдлаар

1809 иргэнийг ажилд зуучилж,

ажлын байртай болголоо”

Ажил зуучлалын хувьд  2015 оны 5 дугаар сард 93, 6 дугаар сард 637 хүнийг ажилд зуучилж байсан бол 2016 оны 5 дугаар сард 248, 6 дугаар сард 652 хүнийг ажилд оруулснаар зуучлалын ажил энэ онд харьцангуй өссөн үзүүлэлттэй байна.

Ажил хайж байгаа иргэдийг анзаараад байхад Хөдөлмөрийн хэлтэстээ зүгээр л бүртгүүлээд орхичихдог юм шиг анзаарагддаг. Энэ тал дээр Хан-Уул дүүргээс хэрхэн анхаарч, эргэх холбоог бий болгодог вэ?

Ажил идэвхитэй хайж байгаа иргэн гэдэг нь бидэнтэй холбогдож, ажил идэвхтэй сураглаж, өөрийгөө байнга идэвхижүүлдэг хүмүүсийг хэлдэг. Манай хэлтэст хандаж байгаа зарим иргэдийн хувьд бүртгүүлээд орхидог, ажлын байр байна уу гэж эрж, сурагладаггүй нэг хэсэг хүмүүс байгаа. Харин хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн хирнээ өөрөө ажлын байраа олоод ажилд орсон  иргэд ч байдаг. Бид энэ тал дээр анхаарч, иргэдтэйгээ эргэж холбогдох ажлыг зохион байгуулдаг. Үүнээс гадна ажилгүй иргэдийн дунд судалгаа хийх ажлыг тогтмол зохион байгуулж байна.

Аж ахуйн нэгжүүд чадварлаг, тогтвор суурьшилтай мэргэжилтэн, боловсон хүчин ажилд авахыг хүсдэг. Тэгэхдээ зар тавихаас илүүтэйгээр мэргэжлийн байгууллагын тусламжтайгаар  мэргэжилтэн олох сонирхол ихтэй байгаа юм шиг санагддаг. Танай хэлтэст аж ахуйн нэгжүүдээс ажлын байрны захиалга хэр их ирж байна?

Тиймээ. Таны хэлдэг үнэн. Аж ахуйн нэгжүүд мэргэжлийн байгууллагаар зуучлан боловсон хүчин авах сонирхол их байна. Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг  аж ахуй нэгжүүд ажлын байрны захиалгаа манай хэлтэст өгдөг. Энэ жилийн хувьд ажлын байрны тоо өмнөх жилийг бодоход харьцангуй бага байна. 9 дүгээр сарын хувьд ажлын байрны захиалга өсөх хандлагатай байдаг. Яагаад гэвэл оюутнууд зун аж ахуй нэгж, байгууллагад ажиллаж байгаад хичээл эхлэхтэй холбогдуулан ажлаасаа гардаг. Иймээс энэ сард сул ажлын байр нэмэгддэг.

Мөн манай хэлтсээс ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээг бүлгээр болон ганцаарчлан хийдэг. Үүнээс гадна ажлаасаа чөлөөлөгдсөн иргэд  дүүрэгтээ ханддаг. Одоогийн байдлаар манай дүүрэгт  4480 хүн ажлаасаа чөлөөлөгдөж, ажилгүй гэж бүртгүүлээд байна. Үүнээс харахад ажилгүйдлын тэтгэмж авах, ажил хайгчаар бүртгүүлж байгаа иргэдийн тоо их байна. Манай хэлтсийн зүгээс эдгээр иргэдийн асуудлыг шийдэж, нийгмийн даатгал руу тэтгэмжээ авах ёстой гэсэн бичгийг олгон ажиллаж байна.

Танай хэлтсээс олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Үүний нэг бол жижиг дунд үйлдвэрлэлийг /ЖДҮ/ дэмжих зээл байдаг. Тус зээл нь орлого нэмэгдүүлэх, ажлын байртай болгох чиглэлээр  олон ч хүнд боломж олгосон байх.

Эхний хагас жилийн байдлаар төсөл хөтөлбөр, жижиг зээлд иргэдийг хамруулах ажил төлөвлөгөөний дагуу явагдсан. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгогддог жижиг зээл нь Капитал банкаар олгогдож байгаа. Хувь хүнд  5 сая, нөхөрлөл хоршоо байгуулж ажил үйлчилгээ эрхэлж байгаа иргэдэд 10 хүртэл сая төгрөгийн зээл олгодог. Иргэд маань Капитал банкнаас зээл аваад одоо төлбөрөө төлөөд эхэлчихсэн явж байна.

Иргэнд хэдэн төгрөгийн зээл олгохыг  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тогтоодог. Харин Капитал банк зээлийн асуудлыг  салбар дээр биш төв салбар руу явуулж шийдүүлдэг учраас  хугацаа их орох, хүлээгдэх, тухайн зээлийг хэрэгцээтэй, шаардлагатай цаг үедээ  авч чадахгүй байх тохиолдолууд их гардаг. Тиймээс манай зүгээс Капитал банктай энэ асуудлаар болон дэмжиж ажиллах талаар ярьж байгаа.

Ямар болзол хангасан иргэдэд  ХЭДС-ийн ажлын байрыг дэмжих  зээлийг олгож байна? Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу.

Хөдөлмөр эрхлэлтийг  дэмжих сангаас өгч байгаа зээлийг нэгдүгээрт  шинээр ажлын байрыг бий болгосон хувь хүнд, хоёрдугаарт өөрөө, өөртөө ажлын байрыг бий болгосон иргэдэд сарын 0,5 хувийн хүүтэй, хоёр жилийн хугацаатай таван сая төгрөгийн зээлийг олгодог. Тухайн ажлын байр нь дор хаяж гурван хүнийг ажлын байраар хангасан байх ёстой. Ингэж байж 5 сая төгрөгийн зээл авна гэсэн үг. Одоогийн байдлаар нэг хүнд таван сая төгрөгийн зээлийг олгох боломжгүй гэж үзэж байгаа.

Манай хэлтсийн хувьд иргэдийн төслийг дэмжихээс гадна төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэд эргэн төлөлтөө хийж байна уу,  төслийн үйл ажиллагааны төсөв нь хуулийн дагуу зарцуулагдаж байна уу гэдэг дээр хяналт тавьж ажилладаг. 2015 оны төсөл хөтөлбөрүүдийн хувьд эргэн төлөлт 50 хувьтай байсан бол энэ жилийн хувьд бид давуу биелэлттэй явж байна.

Ажилгүй иргэдэд чиглэсэн олон төсөл хөтөлбөрийг танай хэлтэс зохион байгуулдаг.  Үүнээс миний анхаарлыг татсан ажил бол  таксины жолооч нарт чиглэсэн төсөл  байсан. Энэ төслийн талаар дэлгэрүүлэхгүй юу?

2016 оны хувьд Хан-Уул дүүргийн хэмжээнд  нилээдгүй шинэ төсөл хөтөлбөрийг санаачлан зохион байгуулан ажиллаж байна. Үүний нэг бол өөрөө өөртөө ажлын байрыг бий болгож байгаа “hybrid” автомашинтай жолооч нарт  санхүүгийн дэмжлэг үзүүлэх төсөл юм.

Бид дүүргийн ажилгүй иргэдийн дунд судалгаа хийхэд хувиараа таксинд явдаг иргэд олон байсан. Энэ нь тухайн иргэний  ажлын байр учраас  ажлын байрыг эрүүл аюулгүй байлгах, зорчиж байгаа хүнээ ая тухтай тээвэрлэх  нөхцлийг бүрдүүлэх үүднээс  санхүүгийн дэмжлэг олгох төслийг боловсруулсан. Үүнийг өмнөх Засгийн газар буюу Хөдөлмөрийн яамнаас дэмжиж, 100 сая төгрөгийн санхүүжилтыг олгосон.  Энэ ажлын хүрээнд таксины жолооч нарыг  сайн дурын нийгмийн даатгалд хамруулсан.

Мөн зорчигчдоо аюулгүй тээвэрлэхэд нь туслах үүднээс манай хэлтсээс таван төрлийн тоног төхөөрөмжийг жолооч нарт нийлүүлсэн. Үүнд ослын гурвалжин, гал болон ослын үед хэрэглэх бүтээлэг, эмийн сан, галын хор, машин цэвэрлэх алчуур зэргийг олгосон байгаа. Мөн тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах үүднээс санхүүгийн дэмжлэг болгож 200 гаруй жолоочид 100 мянган төгрөгийн мөнгөн тусламжийг үзүүлсэн. Одоогоор Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яаманд бүтцийн өөрчлөлт орсон учраас 100 гаруй хүн тус мөнгөө аваагүй байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагааг танай хэлтсээс мөн анхааран ажилладаг. Энэ жилийн хувьд эдгээр бүлэг иргэдэд чиглэсэн ямар ажлыг зохион байгуулав?

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр шинээр ажлын байр бий болгох тал дээр анхаарч, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж  байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань өөрсдөө ажлын байрыг бий болгодог. Энэ тал дээр нь дэмжиж ажиллаж байна. Үүнээс гадна хувиараа ажил эрхлэгч, байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангадаг. Энэ ажлын хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийн судалгааны  үндэсний төвтэй хамтран судалгаа гаргаж, санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.  Энэ жилийн хувьд Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний төвөөс манай дүүрэгт үйл ажиллагаагаа явуулж,хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангасан гурван байгууллагад 50 сая төгрөгийн санхүүжилтыг шийдэж өгсөн. Энэ дашрамд дээрх байгууллагуудад нийгмийн хариуцлага үүргээ ухамсарлаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хамтран ажилладагт нь баярлаж явдгаа хэлмээр байна.

Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“ШИЛДЭГ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН ШАЛГАРУУЛАХ” УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХУД-ийн  АБНТБТ-ийн багш нарын дунд “ Шилдэг хэрэглэгдэхүүн шалгаруулах” уралдаан  зохион байгууллаа. Уралдааны зорилго нь:

Хамгийн бүтээлч, шинэлэг санаа агуулсан , хөдөлгөөнт болон 3D, үзүүлэнгийн болон эрүүл ахуйн  шаардлага  хангасан  олон хувилбарт байхад чиглэгдсэн ажээ.14572346_584932011713435_687191172307440573_n

Энэ үеэр туршлага  солилцох  “Шилдэг   хэрэглэгдэхүүн шалгаруулах” үзэсгэлэн дэлгэж,  харилцан  бие биенээсээ  суралцсан  ажил зохион байгууллаа.  Тус уралдаанд  нийт  270 ш  гарын авлага, ТӨМ, зөвлөмж, үзүүлэн хийж,  шилдэг хэрэглэгдэхүүн боловсруулсан багшийг шалгаруулсан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХАН-УУЛ ДҮҮРЭГТ ЦЭРГИЙН ЖИНХЭНЭ АЛБАНД ТАТАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ

Өнөөдөр 2016 оны 2 дугаар ээлжийн Цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх үйл ажиллагаа улс орон даяар нэгэн зэрэг эхэлж байна.

Энэ ажлын хүрээнд  Хан–Уул дүүргийн цэргийн албанд залуучуудыг элсүүлэх ажил дүүргийн 34 дүгээр сургууль дээр 9 цагаас эхэллээ. Дүүргийн хэмжээнд 2016 онд цэргийн үзлэгт хамрагдаж, эрүүл мэндийн үзлэгээр тэнцсэн 18-26 насны бүх залуус цэрэгт татагдах юм. Энэ жилээс эхлэн хугацаат цэргийн албанд явах залуус ажил хөдөлмөр эрхэлж байсан бол тухайн ажлын байрыг нь хадгалах, оюутан цэргийн үйл ажиллагаанд хамрагдсан залуусыг цэргийн жинхэнэ алба хаасан гэж тооцох гэх мэт олон шинэчлэлийг хуульчилж өгчээ.

Хан-Уул дүүргийн цэрэг татлагыг бүх талбайг камержуулан, богино холбооны хэрэгслээр иж бүрэн тоноглон олон улсын стандартын шаардлага хангасан нөхцөлд явуулж байна. Үүнээс гадна иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлэх байраар хангажээ. Цэргийн жинхэнэ албанд татагдаж байгаа иргэдийн хувьд ирц өндөрт хувьтай байгааг албаныхан хэлж байлаа. Хан-Уул дүүргийн Цэргийн штабын дарга хурандаа Ч.Батхүрэл “Цэргийн албанаас чөлөөлөгдөх хэд хэдэн заалт байдаг. Үүнд тухайн иргэн сургуулийн өмнөх насны хоёр хүүхэдтэй, эсвэл сургуулийн өмнөх насны нэг хүүхэдтэй эхнэр нь одоо жирэмсэн тохиолдолд, тухайн иргэний эцэг нь 60 настай, эх нь 55 настай бол цэргийн албанаас чөлөөлөгдөнө. Үүнээс гадна эцэг эх нь хөгжлийн бэрхшээлтэй, сургуулийн насны олон дүүтэй, тэд нарыг нь асран хамгаалах хүнгүй, эрүүл мэндийн үзлэгт тэнцээгүй бол тухайн иргэн цэргийн албанаас чөлөөлөгдөж байгаа. Зарим иргэд дээрх заалтуудыг мэдэхгүйгээс болоод цэргийн үзлэгт хамрагдахгүй байх тохиолдол байдаг. Иймээс бид  Цэргийн албаны тухай хуулийн талаар 18-26 насны залууст мэдлэг олгох, сурталчилах ажлыг зохион байгуулж байна.” хэмээлээ. Цэрэг жинхэнэ албанд татах ,гэрээт цэргийн албанд элсүүлэх үйл ажиллагаа энэ сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа