Author Archives: admin

Үхрийн хэлэн зууш хийх арга

Орц: үхрийн хэл , улаан лооль, чанасан өндөг, вандуй, салатны навч, төмсний нухаш
Урьдчилан чанаж болгосон өндөг, улаан лоолийг нимгэн хавтгай хэрчиж, улаан лооль зэргээр чимэглэнэ.
Хийх арга: үхрийн хэлээ сайтар хуйхалж бүлээн усаар дахин дахин угаана. Зөөлөн галаар 2 цаг чанана. Чанах үедээ шөлөнд нь давс, повоор, лууван, манжин зэрэг ногоогоор амт нэмж чанаарай. Хэлээ гаргаж хөргөөд чанасан ногоогоор хачирлаарай.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Битүүлэх ёсон

Cap гарахгүй битүү харанхуй байдаг учир оны отгон шөнийг “битүүн” хэмээн нэрийддэг байна. Эл өдөр бүх зүйлс бүтэн, битүү байх учиртай. Энэ нь улирч буй ондоо тэгш дүүрэн байсан бөгөөд ирэх онд ч элбэг хангалуун байх болтугай хэмээсэн бэлгэдэл билээ. өвлийн адаг сарын сүүлийн өдөр буюу битүүний өдрөөс өмнө монголчууд хуучин оны өр шир, өглөг авлагаа дуусган, дутуу зүйлсээ гүйцээдэг уламжлалтай. Ингэснээр хийморь лундаа нь сэргэдэг хэмээн үздэг байна.

Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг. Идээ будаагаа засаж, хаалганыхаа баруун тотгоны дээр цагаан чулуу, цэвэр тунгалаг цас мөс тавьж сайн зүгийн эзэд сахиус орохын үүдийг нээхийн хамт, зүүн тотгоны дээр өргөс харгана, шарилж тавих нь муу зүгийн ад чөтгөрийн хорлолыг хаадаг учиртай. Битүүний орой цэвэр цэмцгэр хувцаслаж, өтгөс бууралдаа өнгөтэй өөдтэй олбог дэвсгэрээ дэвсэн, ширээгээ засаж дээр нь битүүлгээ тавьж, идээ ундааныхаа дээжийг зүүнээс баруун тийш өрж, галдаа өргөж, бурхандаа дээжилсний дараа гэрийн эзэггэй цайныхаа дээжийг гэрийн эзэндээ эхэлж барьдаг ёстой. Гурван марал одонд идээ өргөж битүүлгээ хөндөнө. Цагаан сарын идээг онцгой хүндэтгэлтэйд тооцдог. Битүүний зоогт эрүүг нь заагаагүй хонины битүү толгой юм уу, өвчүү байдаг. Хонины бүтэн махыг гэрийн эзэн эхэлж есөн хөндлөнг (толгой, хошуу, хоёр эрүү, хоёр чих, ууцны хоёр тал) хөндөж эхлээд галдаа, дараа нь бурхандаа өргөөд, гэрт байгаа хүмүүст тараана. Тавиас дээш настанд архи хүртээдэг учиртай.

Битүүлгийн идээ будаанаас идэж, ёслол дууссаны дараа үлгэр, тууль ярихаас эхлээд шагайгаар алаг мэлхий өрөх, морь, тэмээ уралдуулах, дөрвөн бэрх орхих, буга нуух, хорол зэндмэн эвлүүлэх зэргээр тоглодог. Энэ үдэш мал хуйгаа хээр, эд зүйлсээ айлд хонуулахыг цээрлэнэ. Мөн хүн халуун бүлээсээ тасарч айлд хонох, хөлчүүрхэх, өвчин хэлэх, үг сөрөх, хувцсаа гадаа хонуулах, хоосон сав байлгах, өлөн зэлмэн байхыг цээрлэнэ. Бүтэн байхын учир нь битүүний цээр хийгээд зан үйлд бий.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Та мөнгөнд хэрхэн ханддаг вэ?

Мөнгийг юу гэж боддог вэ? Мөнгөний тухай хэр ойлголттой талаарх сонирхолтой сонжоог орууллаа. Асуулт бүрийг уншаад тохирох хариултынх нь оноог нэмээрэй. Амжилт хүсэе

А. Гэсэн хариулт болгонд 1 оноо Б. Гэсэн хариулт бүрт – 2 оноо 8. Гэсэн хариулт бүрт – 3 оноо тус тус тавина.

1. Мөнгөний тухай доорх эргэцүүллээс аль нь илүү оновчтой вэ? A. Заримдаа мөнгө дэндүү үнэтэй ирдэг Б. Ухаалаг хүний мөнгө зүрхэнд биш тархинд нь байдаг B. Хангалуун амьдралтай хүнд ухаан дутагдаж байдаг

2. Таны найзуудын хэн нэг нь гэнэт баяжвал та хоёрын харьцаанд яаж нөлөөлөх вэ? A. Баярлах болно. Тэгээд ч мөнгө зээлэх хүнтэй боллоо Б. Сонирхол ба боломжийн зөрөө биднийг холдуулж таарна B. Би түүнд атаархах болно. Энэ нь мэдээж нөхөрлөлд хортой

3. Та хувьцаагаа яасан бэ? A. Энэ балай юмыг аль хэдийн чулуудчихсан Б. Зарсан B. Ашигтай газар оруулсан

4. Богино хугацаанд мөнгө олох аргуудын аль нь дээр вэ? A. Өр тавих Б. Зарлагаа танах B. Ашигтай ажил эхлэх

5. Үнэтэй бэлэг хараад ямар сэтгэгдэл төрдөг вэ? A. Баярлана Б. Эвгүйцэнэ B. Ямар санаатай өгч байгааг нь сэжиглэнэ

6. Хэрэв таны өрийг өгөхгүй бол? A. Би яаж ч нөлөөлж чадахгүй Б. Өрөө төлөхийг байнга сануулна B. Өрөө авахын тулд болох бүхнийг, хамгийн хатууг ч хэрэглэнэ.

7. Газарт хэвтэж байгаа задгай төгрөгийг авах уу? A. Үгүй, би иймхэн мөнгөний төлөө тонгойх хүн биш Б. Мэдэхгүй, тэр үеийн сэтгэл байдлаас л хамаарна B. Заавал авна

8. Та мөнгөний тухай ярианд хэрхэн ханддаг вэ? A. Өөр сэдвээр ярилцахыг хичээдэг Б. Ажил хэрэгч харьцааны үед мэдээж ярих хэрэгтэй, харин хувийн харьцааны үед дурсах дургүй B. Иймэрхүү яриа тун сонирхолтой, ашигтай

9. Та хариулт мөнгийг тоолдог уу? A. Хэзээ ч үгүй Б. Заримдаа B. Үргэлж

10. Биржийн үнэт цаасны ханшны мэдээ танд хэрхэн нөлөөлдөг вэ? A. Би хэзээ ч сонирхож байгаагүй Б. Биржийн хувьцааны ханшийн уналтанд би санаа зовдог B. Биржийн мэдээг анхааралтай ажиглаж, заримдаа хямардаг

Хариулт: 10-13 оноо авсан бол: Та мөнгөний амьдралд эзлэх үүргийг дөвийлгөх хүсэлгүй. Ер нь та мөнгөнд их л хүйтэн ханддаг юм байна. Мэдээж танд хэзээ ч санхүүгийн том амжилт ирэхгүй. Тэглээ гээд та тоох ч үгүй.

14-21 оноо: Та мөнгө олж, бас үрж чаддаг. Эд материалын хүндрэл нь таны сэтгэлийн тэнцвэрийг алдагдуулдаггүй. Та нэг их дөвийлгөхгүй боловч хангалуун сайхан амьдрахыг эрхэмлэдэг. Та үүндээ элбэг хүрч чадна.

22-30 оноо: Таны хувьд мөнгө амьдралын хамгийн үнэт зүйлсийн нэг мөн. Та баян байхыг маш их хүсч, үүнд асар их хүч зарцуулдаг. Ийм байдал нь санхүүгийн хямрал, ажлын хүндрэлийн үед таны сэтгэхүйд хүчтэй нөлөөлж мэднэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Мөнгөө хэмнэх энгийн арга

Яаж ч хичээсэн мөнгө элс шиг л гарын салаагаар урсаад алга болчихож байгаа биз. Тэгвэл дахиад нэг бодоцгооё.

Хямрал хямрал гэсээр бид мөнгөө хэмнэх тухай л бодох болжээ. Яаж ч хичээсэн мөнгө элс шиг л гарын салаагаар урсаад алга болчихож байгаа биз. Тэгвэл дахиад нэг бодоцгооё. Хүүхдүүдээ сайхан амьдруулж, өөрсдөө ч цатгалан байя гэвэл яалт ч үгүй хэмнэж сурах шаардлагатай тулгарч байна. Ядаж сардаа 100 мянган төгрөг хэмнэж сурцгаая.

Гэртээ хоолло

Цайны газар, ресторанд хооллоно гэдэг хэтэвчийг чинь ёстой л нэг хоосолсон шиг хоосолно доо. Та долоо хоногт ажлын өдрүүдэд 5 удаа цайны газарт, эсвэл зоогийн газарт хооллодог гэвэл хамгийн багадаа 30 мянган төгрөгийг шим тэжээлгүй хоолонд зарцуулж байна гэсэн үг. Хямрал болоод хаа сайгүй төсвөө танаж байгаа болохоор цайны, зоогийн газар, ресторанууд аль нь ч гэсэн орцоо хасаж байгаа гэдэг огтхон ч эргэлзэхгүй байна. Тэгэхээр энэ жишгээр үзвэл та дор хаяж 210 мянгыг зөвхөн хоолонд зарцуулж байна. Тооцоолоод үзээрэй, үүнээс нэг их зөрөхгүй дээ.Үүний оронд гэртээ хоолоо бэлдээд ажилдаа аваад яваад байвал та энэ мөнгийг хэмнэж чадна. Өмнөх орой нь бэлдээд хоноход маргааш өглөө нь 10 минут л шаардлагатай шүү ээ.

Кофе чанагч ав

Та олон мянган эрч хүчний эрэлчдийн адил кофе уухгүй л бол ажлаа хийж чаддаггүй хүн юм биш биз. Өдөрт заавал Coffee Bene эсвэл аль нэг кофе шоп руу орж нэрсэн кофе уухгүй л бол тэр өдрийг төсөөлж чаддаггүй нэгэн үү. Чанартай кофе уух нь буруу зүйл биш л дээ. Харин түүнд үрдэг мөнгийг яаж үр ашигтайгаар хэмнэлт болгох талаар бодоцгооё. Та кофе чанагч худалдаад л авчих. Ажлын ширээн дээрээ тавьчихсан байхад элдэв кофе шоп орох шаардлагагүй болно. Кофе шопт үрдэг мөнгөөрөө данс нээж хадгаламж үүсгэ.

Ус буцалгагчнаас татгалз

Өдөр бүр ус буцалгагч чинь асаалттай байдаг уу. За тэгвэл энэ чинь танай гэрийн эрчим хүчний зарцуулалтын 40 хувийг дангаараа иддэг гэдгийг судлаачид нотлоод байна. Үүний оронд халуун сав ашигла. Ус буцалгагч дэмий гэдгийг бид нэгэнт мэдлээ шүү дээ.

Ухаалаг худалдан авагч бол

Гэрт талх, масло байсаар байтал дэлгүүрээс нарийн боов, чихэр, жигнэмэг авдаг юм биш биз. Байгаа зүйлээ нэмж аваад байна гэдэг чинь яавч ухаалаг худалдан авалт биш шүү дээ. Элдэв жижиг сажиг зүйлд мөнгөө бүү үр. Ганц жигнэмэг 800 төгрөг л гэдэг шүү дээ гэж та бодож байна уу. Тэгвэл долоо хоногт 3 удаа жигнэмэг авдаг гэж үзвэл зөвхөн амны зугаа гаргах энэ хэрэглээнд та сард 10 мянган төгрөг үрж байна.

Фитнесст явахаа боль

Дасгал хөдөлгөөн чухал гэдгийг мэдэж байна л даа. Гэхдээ сард 80-90 мянгыг зөвхөн фитнесст явахын төлөө үрнэ гэж үү? Үүнийхээ оронд өглөөдөө тогтмол гүй. Өдөртөө илүү их хөдөлгөөнтэй байхад л болно шүү дээ. Өөрөө өөртөө арчаатай байж зөв хоолло.Та фитнесст мөнгөө үрэхийн оронд найзуудтайгаа өглөөдөө тогтмол гүйж, ганц хоёр буудал хүрэх газар алхаад байвал жингээ ч барина, жилдээ дор хаяж 600 мянган төгрөг хэмнэнэ гээд бод доо.

Одоо харин мөнгөө хадгал

Мөнгөө хэмнэж болох аргуудын талаар хамтдаа судаллаа. Тэгвэл одоо хэмнэж чадах мөнгөө хадгалцгаая. Гэхдээ мөнгөө өөр зүйлд үрэхээсээ өмнө заавал хадгална шүү. Маргааш болъё, яг энийг авчихаад л үлдсэнийг нь банкинд данс нээгээд хийчихнэ гэж өөрийгөө мянгуужингийн үлгэрээр бүү хуураарай.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Гэрийн нөхцөлд кимчи дарах арга

1. Байцаагаа угаагаад, навчаар нь салгана. Харлаж, хатсан хэсгүүдийг нэг бүрчлэн авах хэрэгтэй. Салгасан навчнуудаа усаар ахин зайлаад, элдэв нян бактери, хортон шавжнаас нь бүрэн салгах үүднээс ахин сайтар угаана. Дараа нь байцаагаа алган дээрээ тавиад, усыг нь шувтарч, аль болох усгүй болгоорой.

Байцаагаа тал тал тийш 3 орчим см хэмжээтэй дөрвөлжингөөр зүсээд, том таваг дээр тавина. Дээрээс нь далайн цэвэр, эсвэл йоджуулаагүй давс тарааж цацаж өгнө. Ингээд давсалсан байцаагаа хөргөгчинд хийж, 12-14 цаг байлгана.

Энэ хугацаанд йоджуулаагүй давс нь байцаанаас ялгарах шүүстэй холилдож, сайхан амтыг бий болгодог.

2.Сонгино, сармис. цагаан гаа, лууван зэргийг том ууранд хийж байгаад сайтар нухна. 3.Хөргөгчнөөсөө 12-14 цаг байлгасан давсалсан байцаагаа гаргаж ирээд, давстай шүүсийг нь асгана. Байцаа их зөөлөрсөн байх учиртай. Ингээд байцаагаа бусад ногоо, амтлагчуудтайгаа нийлүүлнэ.

4.Дээрээс нь сесаме үр, элсэн чихэр, нунтаг улаан чинжүү, Солонгос кимчиний соус нэмж хийж хутгана. Амталж үзээд, хүсвэл нунтаг улаан чинжүү болон бусад амтлагчдыг нэмж болно. Нунтаг чинжүүний орцыг халуун чанараас нь шалтгаалж, дараах хэмжээнүүдийн аль нэгээр хийнэ: зөөлөн – 4 халбага, халуун – 6 халбага, хэт халуун – 8 халбага 5.Амтыг нь тааруулж, хангалттай хутгаж чадсан бол кимчигээ тагтай саванд хийгээд, хөргөгч юмуу хуурай сэрүүн өрөөнд 2-3 өдөр байлгасныхаа дараа хэрэглэвэл зохимжтой. Энэ хугацаанд кимчинд орсон байцаа болон бусад ногоонууд исэлдэж, шаардлагатай амтыг гаргадаг байна. Кимчиг дунджаар 6 долоо хоног хадгалдаг.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ногоон цайны ач холбогдол

1. Өдөрт  2-3 аяга ногоон цай уувал уг “эм” зүрхийг чинь элдэв эрсдлээс хамгаалж, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлдэг.

 2. Ногоон цайнд антиоксидант ихээр агуулагддаг учраас таны дархлааг сайжруулна.

3. Мөн энэ гайхамшигт цай хорт хавдар үүсгэгч эд эсийг устгах хамгийн шилдэг зэмсэг юм.

4. Ногоон цай нь хүний бие бялдрыг эрүүл, залуу байлгах гол баталгаа болдог.

5. Энэ цай хүний бодисын солилцоог тогтворжуулж таргалалтыг удаашруулдаг.

6. Мэдрэлийн системд эерэгээр нөлөөлдөг тул ачаалал ихтэй өдрийн дараа аяга ногоон цай уучихад л алжаал ядрал аяндаа тайлагдах болно.

7. Энэ цайнд агуулагддаг “Танин” хэмээх бодис нь тархины үйл ажиллагааг идэвхжүүлж ой санамж, анхаарал төвлөрлийг сайжруулдаг.

8. Ногоон цайнд байдаг аминдэмүүд нь улаан цайныхаас 10 дахин илүү, ялангуяа В бүлгийн аминдэм элбэгтэй.

9. Уг цайны ачаар хүний булчингийн ажиллагаа сайжирч, таргалалт үүсгэдэг гол элемент болох целлюлит үүсэхээс сэргийлнэ.

10. Ногоон цай нь нойргүйдэл анагаах явцыг хурдасгадаг гэдгийг эрдэмтэд нотолсон байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сар шинийн баяраар хэрхэн золгодог вэ?

Шинийн нэгэнд нар мандахтай уралдан босож, шинэ дээл хувцасаа өмсөн, цайгаа чанан цай идээний дээжээ нар, байгаль дэлхийдээ өргөн, гэрийн тэргүүнтэй гэр бүлийн гишүүд эхэлж золгоно. Голдуу ахмад хүмүүс хадагны амсарыг золгож байгаа хүн рүү харуулан барьж золгоно. Ахмад хүнтэй золгохдоо хоёр гараа тохойг нь түшин “Та амар мэнд байна уу?” гэж золгож хоёр хацраа үнсүүлнэ. Золгож байгаа ахмад хүн хариуд нь “Амар мэндээ“ гэнэ.

Зочин ширээнд сууж байрласнаар нөхөрсөг дотно сэтгэлээр “ Та сар шинэдээ сайхан шинэлж байна уу?” гэж ахмад хүндээ хөөрөгний тагийг суллан хөөрөг барина. Хариуд нь “Сайхан сайхан” гэнэ. Хөөрөг бие биендээ барьснаар монголчуудын хооронд бат бэх холбоог үүсгэн ах дүү найз нөхдийн дотно харилцааг бэхжүүлдэг. Хоёр нас чацуу хүмүүс гар гарын бугуйгаар зөрүүлэн золгоно. Гэрийн эзэн гэргийтэйгээ золгодоггүй, учир нь хань гэргий хоёрын бие сэтгэл нэгэн ертөнц гэдэг. Хоёр давхар биетэй хүмүүс хоорондоо золгодоггүй нь тээж байгаа үрийн хүйс солигдоно гэж цээрлэдэг байна.

Шинийн нэгэнд цагаан идээнээс эхэлж зооглодог, ариун тунгалаг аз хийморьтой, гэгээлгээр шинэ оны гараагаа эхлэхийг бэлэгшээдэг. Цагаан сарын гар цайлах буюу гарын бэлэгт идээ идэш элбэг өгөөжтөй сар шинэдээ золгон орлоо гэсэн билэгдэлээр цагаан сарын идээний дээжисээс хүн болгонд ул боов цагаан идээний хамт хүртээдэг байна. Ер нь Монгол хүний амнаас муу үг унах, хуучин хувцас хунар авах, шидэх, муу буруу үйл хийхийг цээрлэдэг нь амны бэлгээр ашдын билэг ирдэг гэлцдэг. Монголын аман зохиолуудаас монгол ардын үлгэр домогоос гадна зүйр цэцэн үгс сургаал, ерөөл магтаал, цээрлэл, ёс заншил үе дамжин ирсэн нь илээх нь харагддаг.Өвөг дээдсээс уламжлагдан ирсэн энэхүү баярыг Их Чингис Хаан маань 1206 онд албан ёсоор бүх нийтийн төрт ёсны баяр болгонсныг 17-аар зуунд Монголд шарын шашин дэлгэрснээр Өндөр гэгээн Занабазар анхдугаар Богдоор тодрох үеэс энэхүү баяр нь шашинтай хутгалдан цагийн аясаар өөрчлөгдөн тэмдэглэж ирсэн байна.

Хадагтай золгох ёсон

Хадагтай золгох, хадаг барьж золгох нь золгогчоо хүндэтгэж байгаагаа илэрхийлэх талаараа адил боловч ялгаатай тал бий. Хадаг барьж золгох ёсонд дүү хүн нь ахмаддаа хадгаа бүрмөсөн өгч золгодог бол ахмад настай хүн хадагтай золгох ёслолд хадгаа хүнд өгдөггүй, ямагт өөртөө авч байдаг. Ямар ч насны хүнтэй хадагтай золгож болно. Хадагтай золгоно гэдэг нь хадагныхаа нэг үзүүрээс баруун гарынхаа ядам хурууг дотор талаас нь нар зөв хоёр ороогоод чигчий хуруутай тал руу доош унжуулсан чигээрээ золгоно. Мөн таныг золгох гээд дөхөж очиход цаад хүн хадаг авч хуруугаа ороогоод эхэлбэл та энэ хүн намайг ихэд хүндэтгэж байгаа юм байна гэж бодоорой.

Хадаг барих ёсон

Монголчуудын баяр ёслолд хадгийг эдийн манлай болгон барьдаг. Хадаг нь хээ угалз, үсэг чигээрээ маш олон янз бөгөөд урт богиноороо ч харилцан адилгүй байдаг. Хээ чимгийн байдлаар хүний дүрстэй Аюуш хадгийг эцэг эх, ахмад настан, эрхэм хүнд голчлон барих бөгөөд нар, сар үсэг бүхий Нанжвандан хадгийг ихэвчлэн оршуулгын ёслолд хэрэглэнэ. Хадгийг барих хүн рүүгээ амыг нь харуулж хүндийн эрэмбээр мэхийх юмуу сөгдөж барина. Авах хүн нь хариу мэхэсхийн хадгийг хоёр гардан аваад нямбай эвхэж хямгадах ёстой. Хадгийг барихдаа уул ёслолын тухай бэлэгтэй үг өгүүлж сүүлд нь эл баярт нийцүүлэн барих хадгийнхаа тухай доорхи үгийн аль нэгийг хэлж хадгаа гардуулна.

Хадаг барихад хэлэх үг

Цаглашгүй урт наст ариун хадаг
Тэгш эрхийн тэнгэрээс цэцэглэсэн
Дэлгэрэнгүй урт наст ариун цагаан хадаг
Идээний дээж элгэн цагаан тараг
Эдийн дээж ариун цагаан хадаг
Хадаг барьж золгохсон
/хадгаа барьж золгоно/

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Инээмсэглэл /сургамжит өгүүллэг/

Бяцхан охин гунигтайхан алхаж байгаа нэгэн хүн руу харан инээмсэглэжээ. Охины дотно сайхан инээмсэглэл нөгөө хүний сэтгэлийг сэргээжээ. Сэтгэл нь сэргэж сайхан болсон нөгөө хүн маань саяхан өөрт нь тусалсан нэг найздаа баярласан талархсанаа хэлээгүйгээ санажээ. Ингээд бяцхан зурвас бичин түүнд хүргүүлэв.

Зурвасыг авсан найз нь маш их баярлаж, өдрийн хоолоо идэж байсан зоогийн газрын зөөгчид ахиухан шиг цайны мөнгө орхижээ. Зөөгч хүү хэзээч ийм их хэмжээний цайны мөнгө авч байгаагүй болохоор баярлан гэртээ харих замд нь өдөр бүр малгайгаа тосон суудаг хөгшин гуйлгачны малгайд мөнгө хийв. Хөгшин гуйлгачин тун их баярлажээ. Бүхэл бүтэн хоёр өдрийн туршид хэлэн дээрээ юу ч тавиагүй байсан юмсанж. Ингээд гэдэс цатгалан, сэтгэл тэнэгэр байдлаар байшингийн доод давхарын хонгилдоо иржээ. Тэрээр тун жаргалтай өөдрөг байсан учир гадаа даарч чичирч байсан нэг бяцхан гөлгийг гэртээ оруулж дулаан хонуулахаар болж хөлдөж үхэхээс аварчээ.

Гөлөг дулаан хоносондоо мөн өвгөн түүнд элэгсэг хандсанд тун ихээр баясчээ. Дулаан оромжинд баацагнан гүйж, эрхэлж тоглож байв. Шөнө дундын алдад гэнэт байшин утаа униараар дүүрч түймэр гарчээ. Утааны үнэр авсан гөлөг чанга чанга хуцан өвгөнийг сэрээжээ. өвгөн сэрээд айлуудын хаалгыг нүдэн хүмүүсийг сэрээж байшингаа ч хүмүүсийг ч галын аюулаас аварчээ. ЭНЭ БҮХЭН ГАНЦХАН ИНЭЭМСЭГЛЭЛИЙН АЧ ТУС БАЙСАН ЮМ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ээжээ /богино өгүүллэг/

Мөнгөн гуч гартлаа хүнтэй суулгүй, эрдэм ном, ажил амьдарлын мөрийг хөөж, боловсролтой, гайгүй албан тушаал хашдаг, чадварлаг залуу дарга болсон ч хүний амьдарлын жамаар нэгэн биеийн тал, түшиг тулгуур болох хүнээ сэмхэн эрэлхийлж, сэтгэлдээ хэн нэгнийг үгүйлэх болжээ

. Ажлын газар нь үе тэнгийн ганц нэг залуу байвч, дарга гэхээрээ жийрхдэг ч юм уу халдаж харьцах нь цөөн. Хэтэрхий нүүрэмгий, эргүүлж хоргоох нэг нь цаанаа эхнэр хүүхэдтэй юм уу, эсвэл тогтсон амьдралгүй, эм хүйстэн л харагдвал хормойг нь сөхсөн саваагүй амьтад байх учир Мөнгөний санаанд нийцэхгүй. Юуны төлөө өдий хүртэл ганцаараа явлаа, насаараа амьдрах хүнээ сайн бодож сонгоно гэж, дотроо гарын арван хуруунд багтахгүй олон шалгуур тавьж явсан ихэмсэг, эр хүний харц унахгүй байхын аргагүй сайхан бүсгүй нэг л өдөр сэтгэлийг нь татсан хүнээ дагаад, түүнийхээ гэргий, хоёр хүүхдийнх нь ээж болно гэж босгыг нь алхжээ.

Аав ээжээс нь авахуулаад хамаатан садан, найз нөхөд бүгд л хийсэн сонголтыг нь эрс эсэргүүцэж, болиулах гэж ятгаад дийлэлгүй, сүүлдээ лам хар, бөө удганаар хүртэл явж үзээд цөхөрсөн юм байлгүй, “өөрийнхөө амьдралыг өөрөө мэд” гээд орхиж билээ.

Үнэхээр ч Чинзориг бүсгүй хүний хайр бахыг татаж, хань нөхрөө болгоё гэж мөрөөсмөөр тийм л сайхан хүн. Нэг их царайлаг биш, нүдээрээ инээсэн, тайван, цаанаа л түшигтэй, цөөхөн боловч жинтэй үгтэй, даруухан залууг ёстой дагина шиг цагаан бүсгүй жинхэнээсээ хайрлаж, бусдын эсэргүүцэл, ятгалгыг ч тоолгүй, амьдарлынхаа хань болгоно гэж зориглосон. “Би чинь хоёрын хоёр дагуултай хүн шүү дээ” гэж зовнингуй хэлээд, духыг нь үнэрлэхэд Мөнгөн энэ хүн л дэргэд нь байвал хайраараа юуг ч даваад гарч болох юм шиг санагдсан сан. Өдий хүртэл ямар ч бэрхшээлийг уйгагүй, шийдэмгий, цөхрөлтгүй зангаараа даваад ирсэн болохоор энэ удаа ч мөн тэгнэ л гэж бодсон.

Гэвч энэ бүхэн санасан шиг амар хялбар байсангүй. Чинзоригийн том охин Энхмаа аравтай, бага нь Энхүүлэй гуравтай, эхнэр нь багыгаа төрүүлчихээд удалгүй тэнгэрт хальчихсан гэнэ. Мөнгөнийг тэднийд анх орж ирэхэд Энхмаагийн дайсагнан, өширхсөн, төдий насны хүүхдэд баймгүй хэрсүү харц айлгах шиг болж, үг хэлээгүй ч “Манайхаас яв” гэж тушаах шиг санагдсан. Харин Энхүүлэй ёстой хайр хүрэм эрх хонгор зангаараа тэврэн авч, энхрийлэн дотносоход Мөнгөний сэтгэл уярч, энэ жаахан амьтанд сайн ээж нь байхсан гэж бодсон юм. Анхандаа “ээж нь” гэдэг үг аманд нь эвлэхгүй зовоож, Энхмаагийн хатуурхан өширхөж, элдэв аяг гарган, хийсэн хоолыг нь хүртэл идэхгүй асгахад нөхөртөө мэдэгдэхгүй өрөөндөө сэмхэн уйлж, яах гэж ингэж үйлээ эдлэх сонголт хийв дээ гэж харамсах үе ч байсан. Энхүүлэй ээжтэй болсондоо баярлаж, Мөнгөнийг гаравч оровч салахгүй хормойдож байхад Энхмаа түүнтэй нэг ч үг дуугарахгүй, дайсагнан хүйтэн харьцаагаа хадгалсаар. Чинзориг энэ байдлыг гадарлавч, яах учраа сайн олохгүй, эхнэрээ өмгөөлж охиноо гомдоох, үгүй бол хүслийг нь дагуулах аль алиныг нь хийж чадахгүй, өөрийг нь гээд өчнөөн золиос гаргаад ирсэн ханиа өрөвдөн, хий л дотроо шанална.

Өдөр хоногууд анзаарахын аргагүй хурдан өнгөрч, Мөнгөн ч анх ирсэн үеэ бодоход жинхэнэ ээж хүний янзтай болж, өмнө нь ганцхан өөртөө зориулдаг байсан анхаарал халамжаа өөр гурван хүний төлөө тавьж, ээж, гэргий хүний завгүй амьдарлын хэмнэлд хэдийнэ дасчээ. Гэтэл нэг л өдөр хэрэг мандаж, удаан хадгалагдсан хорсол дэлбэрэв. Мөнгөн Энхмаагийн цагаан цамцыг индүүдэж байгаад, утас дуугарахад авах гэж босохдоо индүүгээ авахаа мартсанаас болоод цамцыг индүүдэж байгаад, утас дуугарахад авах гэж босохдоо индүүгээ авахаа мартсанаас болоод цамцыг нь түлчихжээ. Уг нь тэр Энхмаагийн хамгийн өмсөх дуртай хайртай цамц нь юмсанж. Яг бодсончлон Энхмаа цамцаа хармагцаа царай нь бараантан, нүд нь хилэнтэй гялалзаж, аавыгаа хашгиран дуудлаа. – Яасан бэ, миний охин? – Энэ миний цамцыг түлчихлээ. – Санаатай тэгээгүй байлгүй дээ. Ээж нь завгүй байсан болоод индүүгээ салгахаа мартсан биз. Миний охин битгий уурла. Аав нь дахиад шинийг аваад өгье. – Үгүй ээ, энэ санаатай ингэж байгаа юм. Би шинийг авахгүй мэдэв үү. Энэ цамцыг ээж минь надад авч өгсөн юм. Надад одоо шинэ цамц ч, шинэ “Ээж” ч хэрэггүй гэж охин ууртай хашгираад цамцаа газар шидэхэд Чинзориг тэссэнгүй бололтой охиноо алгадаж орхилоо. Энхмаа нулимс гүйлгэнэсэн хорсол дүүрэн харцаар хоёуланг нь ширтэж байснаа, талийгч ээжийнхээ зургийг шүүрэн авч, өрөөндөө ороод хэнгэнэтэл уйлах сонсдов. Энхмаа биш Мөнгөн алгадуулсан юм шиг толгой нь дүйрч, охины уйлах дуу зүрхийг нь базлах шиг болно.

Урьд нь хэзээ ч өөр хэн нэгний орон зайг эзлэн булаах гэж ирсэн гэж хормын төдий ч бодолгүй, өөрийн хүүхэд мэт хайрлаж байсан ч шинэ “ээж” хэрэггүй гэж заналтай хашгирах дуунд нь хамаг хүч нь барагдах шиг болов. Нээрээ би хэзээ ч Энхмаагийн ээж нь болж чадахгүй шүү дээ. Яаж ч сайн хандлаа гээд төрсөн ээжийг нь орлоно гэж юу байхав гэж бодохоос урам нь хугарч, хүүхдээрээ том хүн болчихсон юм шиг хэрсүү тэр охины өмнө буруутай юм шиг санагдаад болсонгүй. Чинзориг бодлогогүй алхам хийсэндээ гэмшиж, охиноо яаж ч аргадах гээд болсонгүй. Энхмаа хоол ундаа ч идэхээ байж, Мөнгөнийг зэвүүрхсэн харцаараа түлэх мэт ширтэж,түүнтэй чимээгүй сөргөөцөлдөн өлсгөлөн зарлажээ.Өөрийн гэж бодсон гэртээ хүний хүн мэт адлагдаж, өрөөл бусдын зовлонгийн шалтгаан болж буй нь өр зөөлөн бүсгүйд дааж давшгүй гэм юм шиг бодогдож, сэтгэлдээ шаналах болов. Саяхан халуун дулаан байсан гэрийн уур амьсгал хөрж, Энхүүлэй хүртэл ямар нэгэн юм болохоо байсныг мэдсэн юм шиг цовоо цойлгон инээхээ байчихжээ. Чинзоригийн талийгч эхнэрийн зураг “Дэмий дээ, чи явсан нь дээр” гэх шиг инээмсэглэн ширтэнэ.

Мөнгөн гэрээсээ гараад алхаж явна. Нэг хором ч гэсэн нуруу тэнэгэр, сэтгэл уужуу, тайван баймаар. Багын найз туул нь амралтанд явж, салхинд гараач гэж дуудсаныг хэлэх үү, дуун дээр нь зөвшөөрч, Тэрэлжийг зүглэн хөдөллөө. Нөхөртөө ингэлээ гэдгээ ч хэлсэнгүй. Цээжинд хурсан гомдол, цөхрөл, бачуурлаа тайлах гэсэндээ, эсвэл нөхөртөө ч юмуу үгүй бол хувь заяандаа тунирхсандаа утсаа салгаад тэр чигээрээ таг алга болж байгаа нь энэ. Ганц өдөр ч гэсэн хүн шиг инээж хөхөрч, гэр бүл, хүүхэд гэж санаа зоволгүй дураараа байя гэсэн ч нэг л болсонгүй. Ууж идэж, урьдны явдлаа дурсаж байхдаа санаанд нь ороогүй ч шөнө дунд гэнэтхэн зүүдэнд нь Энхүүлэй “Ээжээ” гэж дуудахад сэрчихжээ. Охинд нь ямар нэг юм болоогүй байгаа гэж санаа зовоод, буцаж унтаж ч чадсангүй, баахан эргэж хөрвөлөө.

Ер нь ингэж тарчилж байхаар, харимаар ч санагдаад, ядаж байхад утасны сүлжээ байхгүй газар учир холбоо барих санаа байвч сачий хүрэхгүй. Мөнгөн тарчлан тарчилсаар арай гэж үүр цайлгаж, гэгээ оров уу үгүй юу л Туулыг сэрээн хотын зүг яаран хөдлөв. Хэдхэн км яваад утасны сүлжээ ороод ирлээ. “Хаана байна?”, “Хэзээ ирэх вэ?” гэсэн нөхрийнх нь мээсэжнүүд ар араасаа цуврана. Гэтэл хамгийн сүүлд нь “Ээжээ, намайг уучлаарай” гэсэн Энхмаагийн дугаараас ирсэн мээсэж байх нь тэр. Ээжээ гэсэн үгийг уншмагц Мөнгөний хоолой зангиран, бөөн юм тээглэчихсэн юм шиг болж, хорьж болдоггүй нулимс нь урслаа. Цээжийг нь дарж байсан бул хар чулууг аваад хаячих шиг болж, машин хүртэл удаан яваад байх шиг санагдан, бушуухан гэртээ харихаар яаран дэндэлзэнэ. Гэрийнхээ үүдээр ормогц Энхүүлэй “Ээжээ” гэсээр тоодойтол гүйн ирж тэврүүллээ. Охиных нь халуун илч биеийг нь төөнөж, хайрыг мэдрүүлэх шиг. Охиноо тэврээд, нэг их хол, удаан яваад ирсэн хүн шиг нулимсаа сэмхэн дуслуулан баахан тэвэрч зогсов. “Чи минь хэлэхгүй яав даа. Ингээд явчихлаа л гэж айлаа” гэж Чинзориг нойргүй хонож улайсан нүдээрээ гэмших мэт зөөлөн ширтэнэ. Мөнгөн тэднийг орхиод Энхмаагийн өрөөний хаалган дээр ирж, аяархан тогшвол охин нээж өгөөд, ичих мэт ширээн дээрээ буруу харан сууж, дасгалаа хийх дүр үзүүлнэ. Мөнгөн ард нь очоод, толгойг нь илбэж, “ээж нь цамцыг нь санаатай түлээгүй юм шүү. Уучлаарай” гэвэл Энхмаа мөр нь чичирхийлэн чимээгүй сууж байснаа, гэнэт эргэн Мөнгөнийг тэврээд цурхиран уйллаа. “Миний буруу, харин та дахиад битгий яваарай” гэж уйлан өгүүлэх охиноо аргадах гэж Мөнгөн өөрөө хамтдаа уйлсаар. Хэн хэнийх нь халуун нулимс эх үрийн холбоог гагнан нэгтгэх шиг.

Маргааш нь тэднийхэн гэр бүлээрээ хотоос гадна салхинд гарлаа. Бүгдийнх нь нүдэнд баяр хөөр гэрэлтэнэ, эргэж уулзсан, эвлэрсэн баяр хайр сэтгэлийг нь улам ч бэхжүүлжээ. Охид нь голын эрэг дээрээс “ээжээ, нааш ир” гэж дуу нийлүүлэн цангинатал дуудахад Мөнгөн тэдэн дээр очихоор инээмсэглэн өндийлөө. Тэр л мөчид хорвоогийн хамгийн сайхан үг юу гэдгийг ухаарав. “Ээжээ” гэж дуудуулах энэ хорвоогийн хамгийн эрхэм жаргал ажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Жүрж жимс эрүүл мэндэд тустай

Жүржийн шүүсээр өдөр бүр нүүрээ арчвал сэвх бүдгэрнэ. Хөвөнгөөр нүүр, хүзүү, цээжээ арч. 1-2 цагийн дараа хүйтэн усаар булхаж, арчихгүйгээр хатаагаарай. Мөн ширүүн арьсыг зөөлрүүлэхийн тулд ургамлын тосыг, жүржтэй хандалж “Тохой, хөлийн ул” зэргийг арчина. Жүрж нь витамин С-ээр баялаг тул ханиаданд тустай бөгөөд халуурахад хэрэглэвэл нэн тустай гэнэ. Хүмүүс тэр бүр мэддэггүй апельсиныг тамхи татдаг хүмүүс идэж байвал тамхины хорыг нь саармагжуулдаг байна. Илүүдэл жинтэй охид бүсгүйчүүддээ зөвлөхөд жүрж жимсийг 7 хоногийн 2 өдөр хоол хүнсэндээ хэрэглэвэл турахад тустай аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Жэюг бугим” хийх арга

Солонгос үндэсний хоол болох гахайн махан хуурга буюу “Жэюг бугим” хийх аргыг оруулж байна.

Орц:

1. гахайн мах (нимгэн хавтгай, томхон хэрчинэ) – 600 г
2. бөөрөнхий сонгино – 1 ш
3. ногоон сонгино – 1 ш
4. гучүжан – 5 ц/х
5. гучүгару – 1 ц/х
6. цуу – 2 ц/х
7. цагаан архи – 50 г
8. саримс (бяцална) – 2-3 хумс
9. чам крим – 2 ц/х

Амтлагч зуурмаг бэлтгэх арга
Сав бэлтгэн гучүгару, гучүжан, элсэн чихэр, бяцалсан сармис, чам крим, хар перецээ нэг дор бүгдийг хийж сайн хольж базан 10 минут орчим байлгана.

Хийх аргачлал

  1. Сав бэлдэн нимгэн хэрчсэн мах, цуу, ногоон чинжүүгээ хийн сайн базаад 30 минут орчим болгоно.
  2. Амталсан махан дээрээ бэлдсэн амтлагч зуурмагаа хийн хооронд нь сайн холин базна.
  3. Хуурах савандаа махаа хийн хүчтэй гал дээр 2 минут орчим хуураад дээр нь цагаан архиа хийн хуураад галын хүчийг бууруулна.
  4. Дээр нь ногоон сонгино, бөөрөнхий  сонгиноо хийж махыг болтол нь хуурна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Шинэ хүүхэдтэй болсон эцэг эхчүүдэд хүргэх зөвлөгөө

Эхний хэдэн долоо хоног бяцхан гүнж эсвэл ханхүү чинь идэх, унтах, живх солиулахаас өөр “ид шидгүй” мэт санагдана. Үнэн хэрэгтээ эхийнхээ хэвлийгээс төрсөн тэр л цагаас хүүхэд чинь шинэ орчиндоо дасах шинэ чадваруудыг хурдацтайгаар сурсаар байдаг. Дулаахан жижиг, давчуу эхийн хэвлийгээс гадаад орчин хэдэн мянга дахин том бас өөр.

 Нялх үрс амьдралынхаа эхний хэдэн долоо хоногийг ээж, аав болон бусад өөртэй нь ойрхон, илүү цагийг өнгөрөөж байгаа хүмүүс дээр бүх анхаарлаа төвлөрүүлэн өнгөрүүлдэг.  Тэдний дотно үнэр, дуу хоолойг өөртөө тогтоон авч, холбоо тогтоох анхны мэдрэмжүүдийг бүрдүүлнэ. Ээжийн үнэр бол хамгийн дотно, мартахын аргагүй сайхан. Тийм ч учраас уйлж байсан хүүхэд ээж дээрээ очоод дуугүй болох ба энэ нь хүүхдэд аюулгүй орчныг бүрдүүлж тайвшруулдаг.

  • happy-family-871294248498GDsЭхний хэдэн сард хүүхэд аав, ээжийнхээ амны хөдөлгөөнийг харж, гаргаж буй авиа, дууны өнгийг сонсдог. Та нарын амны хөдөлгөөнийг харж намуухан дууг сонсох нь хүүхдийн хувьд анхны удаа ойлголцож буй нь тэр. Төрсөн цагаасаа эхлэн нүдээрээ ээж, аавтайгаа болон бусад дотны гэр бүлийн гишүүдтэй “ярьж” харьцдаг. Хүүхдээ өвөр дээрээ тэврэн нүдрүү нь харж ямар их аз жаргалтай байгаагаа, яасан хөөрхөн хүүхэдтэй болсоноо намуухан хэлж, хүүхдээ ойлгож байгаа мэтээр харьцаж занших хэрэгтэй
  • Хүүхэд төрөхдөө гараа атгах чадвартай төрдөг. Тиймээс гарт баригдсан юуг ч гэсэн атгаж авдаг. Хурууг чинь атган авах мөчийг мэдрэх нь эх, эцэг болсоны эхний нэгэн жаргалуудыг нэг байдаг.
  • Зургаан долоо хоногтой үеэс эхлэн жинхэнэ инээмсэглэлээр чамайг мялааж зүрхийг чинь уярлуулах болно. Өмнөх инээмсэглэж буй төрх бол “үнэгчлэх” буюу түүний хувьд жинхэнэ инээмсэглэл биш юм.
  • Уйлах нь нярай хүүхдийн хувьд харилцааны гол хэлбэр болдог. Өлссөн үү, живх норсон уу, даарсан уу, халууцсан уу, өвдсөн үү? Аль эсвэл ердөө л аав, ээжийнхээ гарт тэврүүлж, зөөлөн амьсгаа, үнэрийг чинь мэдрэх гэсэн байж болно.
  • Хүүхэд нялх гэлтгүй орчин тойрноо харж тэндээс мэдээллийг хүлээн авдаг. Тиймээс хүүхдэд зориулсан толинд өөрийг нь харуулснаар өөрийнхөө тухай мэдээллийг эртнээс цуглуулж авдаг. Нярай хүүхдэд зориулсан толь нь хагардаггүй тусгай материалаар хийгдсэн байдаг. Хэрэв тийм тоглоом байхгүй бол хүүхдээ тэвэрч байгаад толинд харуулан энэ хэн бэ, хамар нь энэ байна гэх мэтээр чангаар хэлж ярих нь хүүхдийн хөгжилд чухал нөлөөтэй.
  • Хүүхдээ нүцгэнээр нь өөрийнхөө нүцгэн биен дээр тэврэх хэрэгтэй. Ялангуяа төрсний дараах хэдэн цаг болон өдрүүдэд үүнийг хийх нь ээж хүүхэд хоёрын хоорондын байгалиас заяасан хүйн холбоог бататгаад зогсохгүй дараах үр нөлөөтэйг шинжлэх ухаанаар баталжээ. Үүнд: ээж хүүхэд хоёрын цаашдын харилцааг улам бататгана, хүүхэд аюулгүй, амгалан орчинг мэдэрнэ, ээжийнхээ гэдсэнд байгаатай адилаар ээжийгээ ойрхон байгаагаар төсөөлнө, хамгийн сонирхолтой нь эрдэмтэд ээжтэйгээ нүцгэн биеэрээ тэврүүлсэн хүүхэд бага уйлж, эхийн хэвлийгээс гаднах ертөнцөд илүү амархан дасдаг гэж үзжээ.
  • Аавууд ч гэсэн дээрх нүцгэн биеэр тэврэх дасгалыг хийх хэрэгтэй. Ингэснээр аав хүүхэд хоёрын хоорондоо дасалцах хугацаа богиносож хэн хэнд нь таатай мэдрэмж төрдөг. Энэ үйдэл эх хүн хүүхдээ хөхүүлж буйтай ижил хэмжээний дотносолыг үүсгэдэг гэж эрдэмтэд үзсэн байна.
  • Мөн эхний саруудад эгч, ах болсон хүүхдүүдийг дүүгээсээ хол бай гэж өрөөнөөс хөөхийн оронд шинэ дүүтэйгээ тусгай цаг гарган хамт өнгөрүүлж танилцах, дасах боломжийг олгох нь зүйтэй.
  • Хөхүүлж ч бай, угжиж ч бай, хүүхдээ тэжээх мөч бол хамгийн чухал. Нүдрүү нь анхааралтай харж, хөхөхөө зогсоовол хацар, үсийг нь илэх зэргээр ямар их аз жаргалтай тайван байгаагаа илтгэх хэрэгтэй. Мөн аль болох чимээ шуугиан багатай газар хөхүүлж байгаарай.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Амталж шарсан дүпүтэй тахианы мах хэрхэн хийх вэ?

Орц:тахианы мах -250 гр

        Дүпү- 250 гр

        Наран цэцгийн тос

        Элсэн чихэр-амны халбага

        Давс- жижиг халбагаар

        Архи- том халбагаар

        Томатны кетчуп-2 том халбага

        Цуу- 1 том халбага

Сүмс бэлтгэх: Халбага архи ,томатны кетчуп  болон цуугаа сайтар хольж хутгана

Хийх арга: Тахианы махаа нарийн хөшиглөнө .Дүпүүгээ усгүй хуурай болгоод махтайгаа холин хутгаад архи, элсэн чихэр давсаар амтална. Амталсан махаа бөөрөнхийлөөд наран цэцгийн тосонд сайтар шарна. Шарсан мах болмогц бэлдсэн сүмсэндээ дүрж амтална.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Алим жимсний ач тус

1.   Алим идвэл таны шүдийг цэвэрлэхээс гадна буйлыг нь чангаруулна.
2.  Мөн өдөр бүр хоёр алим идэхэд л таны холестрины хэмжээг арав хүртэл хувиар бууруулдаг нь тогтоогджээ.
3.  Өдөрт  гурван удаа алимны цэвэр шүүс уусан тохиолдолд биед тань үүсэх хортой бодисыг гадагш хөөн гаргадаг гэнэ.
4.  Таны хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагаа тийм ч сайн биш бол хоол  идэхээсээ өмнө алим идэж байвал хоолны шингэлтэд сайнаар нөлөөлдөг байна.
5.  Нэг ширхэг том алим идэхэд л таны биед хэрэгтэй утаслаг ургамлын хэмжээний 30 хувийг нөхдөг учраас өдөр бүр алим идэх хэрэгтэй.
6.  Бие тавгүйрхэж, гүйлгэх үед нухсан алим, тарагтай хольж  хэрэглэхэд тохиромжтой ажээ. Харин та алим худалдан авахдаа хөлдсөн алим худалдан авах хэрэггүй. Учир нь хамаг шим шүүс нь алдагдсан байдаг. Хэрвээ алимаа хөргөгчинд хадгалахгүй бол амархан мууддаг.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа