Хотын захиргаа төрийн 200 гаруй үйлчилгээг нэг дороос олгох “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг Дүнжингарав худалдааны төвд байгууллаа.Туршилтаар ажиллаж буй тус төвийн албан ёсны нээлтийн ажиллагаа өнөөдөр 10 цагаас болно.Иргэдийн цаг завыг хэмнэж, хүнд сурталгүй үйлчилгээгээ хурдан хугацаанд шуурхай авах боломжтой болж байгаа тус төвийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, нийслэлийн удирдлагууд, бусад албаныхан оролцоно.
2016 оны 01-р сарын 14 өдөр, 10 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
