Дэлхийд хамгийн их уналттай валютаар төгрөг нэрлэгдлээ

2016 оны 08-р сарын 19 өдөр, 10 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монголын засгийн газар хямралд орсон эдийн засгаа тогтворжуулах арга зам хайж байх зуурт Монгол төгрөгийн ханш дэлхийн валютын хамгийн үнэгүйдсэн валютаар нэрлэгдлээ.

Улаанбаатарт нэг доллартай харьцах төгрөгийн ханш 2243.50-д хүртлээ суларсан нь 1993 оноос хойш Блүмбергийн мэдээллийн санд бүртгэгдсэн хамгийн хурдацтай ханшийн уналт Блүмбергийн албан ёсны сайт мэдээлжээ.

Төгрөгийн ханш энэ сард 7.8 хувиар унасан нь Блүмбергийн мэдээллийн сангийн 154 валютаас хамгийн доод цэгтээ хүртэл унасан валют болжээ. 2016 он гарснаас хойш төгрөгийн ханш 11-ээс дээш хувиар унасан байна. Өргөн хэрэглээний барааны уналт, Хятадын эдийн засгийн бууралт зэргээс үүдэж Монголын эдийн засаг хүндэрсэн. Ерөнхий сайд Ж. Эрдэнэбат мягмар гарагт мэдэгдэл хийж, төрийн албан хаагчдын цалинг хасах, өрийг бууруулж, гадаадын хөрөнгө оруулалтын татах талаар олон ажил хийж эдийн засгаа сэргээх төлөвлөгөөг танилцуулсан. Тэрээр өнгөрсөн зургадугаар сард ерөнхий сайдаар томилогдсон. “Бид эдийн засгийн гүн хямралын байдалд байна. Бид Засгийн газрын яам, хэлтэсүүд, цэргийн албан хаагч, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хүчин, нийгэм, эрүүл мэндийн салбарынхан, соёл, спортынхондоо цалин, үйл ажиллагааны зардлаа өгч чадахгүй болж ч мэднэ ” гэж Сангийн сайд Б. Чойжилсүрэн өнгөрсөн 7 хоногт хэлсэн. Монгол Улс зургадугаар сарын сүүлээр 1.3 тэрбум доллартай тэнцэхүйц гадаад валютын нөөцтэй байсан гэж Төв банкны мэдээллийн санд бичигдсэн байна. Гэвч сонгуулиан дараа энэ мөнгө 23.1 хувиар буурчээ. ОУВС-гийн төлөөлөгч нар мягмар гарагт Монголд ирсэн бөгөөд тэд эдийн засгийн сорилтыг хэрхэн давах талаар засгийн газартай ярилцах юм байна.

Эх сурвалж: http://www.bloomberg.com/professional/blog/worlds-worst-currency-record-slide/

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх