iPhone 7 энэ сарын 7 ноос худалдаанд гарна

2016 оны 09-р сарын 01 өдөр, 15 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Энэ сарын 7-нд Apple компани ээлжит шинэ гар утсаа олонд танилцуулж магадгүй гэж хэвлэлүүд бичиж байсан. Тэгвэл компанийн зүгээс нэр хүндтэй хамтран ажилладаг түншүүддээ “9-р сарын 7-ны өдрийн арга хэмжээ” нэртэй урилга илгээлээ. Энэ нь iPhone 7 гар утсыг зарлах магадлалыг 90 хувьтай болгож байна.

Шинэ гар утас ямар байх вэ?

iPhone 7 гар утас мэдээж өмнөх загваруудаасаа шинэчлэгдсэн байх нь дамжиггүй. Тэгвэл технологийн мэргэжилтнүүд шинэ гар утсыг чихэвч, цэнэглэгч болон бусад оролтны хэсэг утасгүй байна гэж таамаглалаа. Мөн iPhone 7 утастай хослуулж iPhone 7 Plus загварын гар утсыг давхар танилцуулах шуум байгаа.
Мөн энэ удаагийн загварыг хамгийн өндөр багтаамжтай гар утас байна гэж мэргэжилтнүүд таамаглажээ. Тухайлбал, iPhone 7 Plus утас 256 GB буюу урьд нь ямар ч гар утсанд байгаагүй санах ойтой байхаар хийгдсэн гэнэ.

Apple шинэ утсаа юу гэж нэрлэх вэ?

Mashable вэб сайтад “Apple шинээр гаргах утсаа iPhone 7 эсвэл iPhone 7s,  iPhone 7 Plus гэх мэт нэршилүүдээс сонгож магадгүй” гэсэн байна. Мөн хос утас зэрэг танилцуулах уламжлалаа орхихгүй байж магадгүй гэжээ. Мөн технологийн вэб сайтууд болон мэргэжилтнүүдийн баталж байгаагаар ямартай ч энэ сарын 7-нд Apple компани шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах нь дамжиггүй гэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх