“Хүйтэн дайн”-аас хойш “Эрх чөлөөний арал руу анхны иргэний нислэг хийгдлээ

2016 оны 09-р сарын 01 өдөр, 15 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

АНУ-аас Куба руу өчигдөр нислэг үйлдлээ. Энэ нь “Хүйтэн дайн”-аас хойш “Эрх чөлөөний арал” руу иргэний нислэг үйлдэж байгаа анхны тохиолдол юм.

Хойд америкийн тээврийн компанийн 150 зорчигчтой “Айрбус 320” зорчигч тээврийн онгоц Америкийн өмнөд эргээс Гавана хотын зүүн зүгт байрлах Санта Клара хотод газардсан байна.Найман жилийн дараа өөрийн эх орон Кубад онгоцоор очиж буй 41 настай Эрик Диаз Олива сэтгүүлчдэд ярихдаа “Би маш их аз жаргалтай байна. Эх орондоо Америкаас нисч ирлээ. Куба улс одоо дэлхий дахинд нээлттэй болж байна” гэжээ.

Барак Обама АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш Кубатай харилцаагаа сайжруулах зорилгодоо ийнхүү хүрч байна хэмээн хэвлэлүүдэд бичжээ. 2014 онд тус улс Кубатай дипломат харилцаагаа сэргээсэн юм.

Тэрчлэн энэ үйл явдал нь Кубын эрх баригчид засаглалын тогтолцоогоо өөрчлөхгүйгээр “нээлттэй бодлого” баримтлах болсны тод илрэл юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх