Өнөөдрийн дорны зурхай

2016 оны 09-р сарын 10 өдөр, 10 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

-Аргын тооллын 9 сарын 10. Бямба(Санчир) гараг / 2016
-Билгийн тооллын шинийн 9. онгоц-18 од, хөхөгчин хонь, идэр барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:22-20:14.
-Өдрийн сайн цаг: бар(04:40-06:40), туулай(06:40-08:40), могой(10:40-12:40), бич(16:40-18:40), нохой(20:40-22:40), гахай(22:40-24:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хүүхдийн үс засуулахад эрхэм сайн болой. Гэвч хулгана, үхэр жилтнээ цээртэй.
-Туулай, хонь жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, гахай, хулгана жилтэн сөрөг муу.
-Замд гарах, худалдаа хийх, насан буян бүтээх, эд мал авах, худаг гаргах, мод суулгах, байшин барих, бурханд залбирах, мал гадагш өгөх, ажилчин авах, баясгалангийн хурим, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Өндөр суудалд суух, дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм уух, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, бэрийн үйл, үхэгсдийн үйлд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.

Зурхайч Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх