Дуучин Д.Энхзул өөрийн хүү Чинбаярыгаа урлагт хөтлөн оруулсан. Ээж, хүү хоёр хамтран цөөнгүй уран бүтээл, тоглолтоо дуунд дуртай сонсогч түмэндээ өргөн барьж байсан. Э.Чинбаяр энэ удаад анхны бие даасан “Аз жаргалын цэцэг” тоглолтоо хийх гээд тун ч завгүй явна.
Хүүгийнхээ ажилд туслан, хамт яваа харагдах МУГЖ, дуучин Д.Энхзул мэдээж тоглолтод оролцож ая дуугаа өргөнө. Мөн уран бүтээлийн найз болох, тоглолтын продюссер, “B sound” продакшны захирал Баярын Болд ч тоглолтынхоо бэлтгэл ажлыг хангаад, дуучид маань тун ч эрч хүчтэй явж байгаа нь манай дуранд ийн буулаа.