Шинзо Абэтэй албаны ёсны хэлэлцээ хийнэ

2016 оны 10-р сарын 14 өдөр, 10 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Япон Улсад хийж буй айлчлалын үеэр Монгол, Японы худалдаа хөрөнгө оруулалтын форум болж Монголоос 50 гаруй, Японы 240 гаруй компанийн төлөөлөл оролцлоо. Энэ үеэр зарим компани, хөрөнгө оруулагчид хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурав. Тухайлбал,

-Монгол Улсын “Энержи ресурс” ХХК  Япон Улсын “Сумитомо” компанитай “Нүүрсний борлуулалт болон маркетингийн хамтын ажиллагааны харилцан ойлголцол”-ын Санамж бичигт,

-Монгол Улсын “Цагаан чулуут” консорциум Япон Улсын “Сузуки шоукай” компанитай хамтран ажиллах Санамж бичигт,

-Монгол Улсын “Драй милк” ХХК Япон улсын “Пирсай” компанитай “Онцгой эрхтэй түгээлтийн гэрээ”-нд тус тус гарын үсэг зурав.

Ерөнхий сайд мөн өдөр Японы “Никкэй” сонинд ярилцлага өгч, Япон, Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн удирдлагатай уулзлаа.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр буюу баасан гаригт Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэтэй уулзаж албан ёсны хэлэлцээ хийнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх