“Ганц гэгээвч”-ийн ажил болон Ганц мод боомтын салхи

2016 оны 10-р сарын 14 өдөр, 11 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Өчигдрийн “Боомтын бодлогоос богцолж ирсэн минь” нийтлэл энд үргэлжилж байна.

Хөх хотоос Баяннуурыг зорих зам зуурт таарсан суудлын автомашины тээвэрлэлт энэ. Өөртөө автомашины олон үйлдвэртэй улс орон гэдэг ийм тээвэр элбэгтэй байхаас яах вэ.

14725294_1104198672968700_1934466179_o
“Нэг бүс, нэг зам” аяны дагуу хамтын сурвалжлагад ганзага нийлсэн нөхөд гэвэл “Синьхуа” агентлагтийн Лю Лэй, “Ардын өдрийн сонин”-ы Жан Чэн, “Эдийн засгийн өдрийн сонин”-ы Шюй Ида, “Хятадын өдрийн сонин”-ы Юань Хүй, Төвийн ардын радиогийн Буян,” Хятадын мэдээ” агентлагийн Жан Жиньшянь, “Өвөр монголын өдрийн сонин”-ы Анир, “Солонго” мэдээллийн төвийн Болор, Өвөр монголын радиогийн Люй Юань, Өвөр монголын телевизийн Жан Минь, Өвөр монголын телевизийн Шэнь Инже, “Монгол одон” телевизийн Цэнгэлт нарын Өмнөд их хөршийн шинэ үеийн сэтгүүлч дүү нар байлаа. Манай зүгээс МСНЭ-ийн цохолсон бид тав, МОНЦАМЭ-гийн зургаа, Эрдэнэтийн 10 гээд бас цөөхөн биш ээ.

Ийм баг алсын замдаа ая дуутай, алиа наргийнтай бас хааяа ажил хэрэгч яриатай явсан билээ.Тийн явсаар нэлээд буйддуу гэж болох хот сууринд хүрэв.

14724292_1104199309635303_1799051462_o

14697212_1104199446301956_1142966307_o 14593532_1104199599635274_793484121_n

14646687_1104198826302018_1401921926_o

14699456_1104199746301926_56418352_o

Хятадын нутагт гэхэд харьцангуй эл хул хот уу даа гэмээр.Энэ бол Халиут. Намар аажуу тул сэрүүн салхитай.Салхи, шуургаар бол баян байж мэдэх газар юм.Олон нууртай нутаг тул Баяннуур гэж нэрлэсэн аймгийн Урадын дундад хошууны төв Халиутад Засгийн Ордных нь дэргэд байх тохилог буудалд буун хоноглох зуураа өөр хоорондоо мэдээлэл солилцон аялал-ажлын үр дүн муугүй л байсан шүү.

Маргааш өглөө нь автобус унаандаа суухад Хятадын сэтгүүлчдийн цөөнгүй нь дагжин чичирч жаахан тух алдах шиг болсон.Ганц мод руу хөдөллөө.Монголын нүүрс тээвэрлэлтийн гол нь нэвтэрдэг мөнөөх нэр нь түгсэн Ганц мод боомт шүү дээ.

Хятад, Монголын хилийн 703 тоот баганын хоёр талд нь манай Гашуун сухайт, тэдний Ганц мод боомтууд орших аж.Боомтын ойролцоо нүүрс хүлээн авч дамжуулан тээвэрлэх зориулалттай асар том талбай болон төмөр замын ойролцоох далан дээр байрлуулсан мэдээллийн самбарын дэргэд тус Боомтын дарга тэргүүтэн нь хоёр орны сэтгүүлчдэд эхний танилцуулгаа хийсэн.1992 оноос улирлын чанартай ажиллаж эхэлсэн. Хоёр талын эдгээр боомт нь 2009 оны намраас жилийн туршид нээлттэй ажиллах болжээ.

Анх 1992 онд нээснээс хойш тус боомтоор нийтдээ ачаа тээвэр давхардсан тоогоор 71.45 сая тн хүрчээ.Мөн боомтоор 67.52 сая тн түүхий нүүрс нэвтрүүлсэн.Зэсийн хувьд 1.75 сая тн болжээ.Өвөр монголдоо ачаа тээвэр дамжин өнгөрөлүүлэлтээрээ автозамын боомтууд дундаа хамгийн их үзүүлэлттэй нь Ганц мод аж.Уг боомт манай Улсын нийслэл Улаанбаатараас 650 гаруй км зайтай гэнэ.Түүнчлэн Өмнөговь аймгийн төв Даланзадгадаас 330 орчим км.Таван толгойн нүүрсний ордоос 245 км, Оюутолгойн зэсийн ордоос 105 км зайтай гэх.Энэ боомт Хөх хот, Бугат, Яргайт, Юйлиний эдийн засгийн бүсэд хамаардаг байна. Бээжин-Лхас чиглэлийн хурдны автозам, Бээжин-Ланьжеү чиглэлийн улсын төмөр замтай холбогдож байгаа гэдэг.Мөн Ганц мод –Ваньшүйчуань, Ши-ань-Жиньчан чиглэлийн төмөр замыг тавьж, умар талаараа манай Улс болон ОХУ-тай, өмнө талаараа Бугат, Хөх хоттойгоо холбогдон улмаар Тянжинь, Хуанхуа боомтууд хүрэх өмнө умардаа холбосон зам тээврийн сүлжээг үүсгэн олон улсын тээврийн тэр дундаа түлш, эрчим хүчний түүхий эдийн тээврийн гол шугам болон төлөвшиж гэж зорьж буй гэнэ. Ганц мод орчим их салхитай юм.

Ер манай Монголын талын салхи , жавар тийшээ ямарч гааль хорио цээрийн алба, хилийн шалган нэвтрүүлэхгүйгээр ногоон гэрлээр нэвтэрч байгаа. Тэр нь биднийг мөнөөх далангийн самбарын дэргэд мэдээлэл сонсон байхад хийсгэчихгээд байсан.Бид ч бас гайгүй. Хөршийн маань хэдэн сэтгүүлч болон бусад хятад нөхөд ёстой хийсэн алдаад л байв.Хорио саадгүй ордог, хил нэвтэрдэг салхи ч яах вэ, өөрийн зоргийнх. Уул боомтоор чухам юугаа бид тийш нь яаж нэвтрүүлж, тэд яаж шалгаж үйлчилж байгааг суурингийн төв рүү нь орж үзлээ. Энд нэгэн бодлогыг нь тодотгоход Эрээнээс эхлээд Хөх хот, Ганц мод, Ордосын гээд бүхий л боомтод танилцуулж байгаар бол манай нэг цонхны үйлчилгээ шиг үйлчилгээг чухалчлан хөгжүүлж буй аж.Түүнийгээ “Ганц гэгээвч”-ийн бүтээн байгуулалт гэж нэрлэсэн баримт бичээс байсан тул бичлэгиийнхээ гарчиг болгон авсан юм.“Ганц гэгээвч”-ний бүтээн байгуулалт нь үнэхээр үр өгөөжтэй нь харагдсан.Цахим боомтын цаг хожсон, шуурхай бас бодитой хяналт үйлчилгээг Ганц модод харж явцгаав.Тус боомтын лаборатори гэдэг иж бүрэн нотолгооны их багш юм даа. Тэнд нүүрсний бүх нэгдэл бүтцийн задаргаа хийн “оношилж “ байгаа аж. Мөн зэсийн баяжмалыг нягталж бүрдлийг нь тодорхойлно.За ер нь бүгдийг л шинжилж чадах бололтой.Их ч өндөр өртгөөр авч суурилуулсан тоног төхөөрөмж бүхий цогц шинжилгээний газар аж. Гаалийн цахим бүрдүүлэлт, онлайн төлбөр тооцоо…” Ганц гэгээвч”-ийн үйл ажиллагаанд нь саад алга.Монголын талаас минь нүүрс тээвэрлэгч олон машин Гашуун-Сухайтаасаа Ганц мод хүртэл цувран дугаарлана.Тэднийг аль болох шуурхай гаргаж байна.Үнэхээр том оврын хүнд даацын тээврийн тэрэгтэн олон, тэр хэрээр нүүрс ч багагүй зөөгдөн гарч байна.Гэхдээ төмөр замаар тээвэрлэх цаг ирэхэд одоо гаргаж байгаа бол юу ч биш жаахан санагдах байх аа.
Тэвштэй нүүрсээ далдалж хучсан ч гэлээ тэр олон машины жолооч нар уурын зуухны галч шиг байх тохиолдол цөөнгүй гэнэ. Гашуун сухайт , Ганц мод ялгаагүй их салхитай газрууд аж.Хятадын тал Ганц мод боомтынхоо сууринг тусгай төлөвлөгөөгөөр хөгжүүлэхээр эхлэлийг нь тавьжээ
Баяннуур аймгийн Урадын дунд хошууны эмнэлэг тэнд байна.Тэрхүү эмнэлэг Монгол хүмүүст хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг гэнэ.Хөх хотын эмнэлгийн салбар эмнэлэг аж.Тэнд 15 эмч, таван сувилагчтай ажиллах гэнэ.Одоогоор 30 ортой юм байна.
Мөн Ганц модод 2012 оны есдүгээр сард байгуулагдсан цэцэрлэг болон бага сургуульд нь 50 орчим монгол хүүхэд суралцаж байна.Манай нүүрс тээврийн зарим жолоочийн хүүхэд суралцдаг юм байна. Аав нар нь тээвэр хийж, ээж нар нь уг сууринд хоолон гэрт ажиллах, худалдаа хийх зэргээр янз бүрийн ажил хийдэг бололтой. Харин суралцагч хүүхдүүдийн хувьд нас нь харилцан адилгүй. Дээхэнэ үеийн манай орны сургууль завсардалтыг арилгах хөдөлгөөнийх шиг бусдаасаа ах дэнхэр ч ангид нь байх төлөвтэй.Тус сургуульд Монголоос хоёр багш ажиллаж байгаа гэсэн.
Бидний орсон ангийг Ардын боловсролын тэргүүний ажилтан Д.Цэцэгээ гэдэг ахмад багш хариуцаж байна билээ. Тэрбээр урьд өмнө нь Өвөрхангай аймагт ажиллаж байсан аж.Бага ангийн багшаар 36 жил ажиллажээ.Одоо түүний сарын цалин нь 2000 юань гэсэн байх шүү. Тус сургуульд суралцаж буй хүүхдүүд хятад хэлнийхээ шалгалтыг тавьсан болзол шаардлагад нийцүүлэн их сайн өгвөл цаашаа Хөх хот, Эрээн юм уу, эсвэл өөр төвлөрсөн том хотод шат ахин суралцаж болох юм байна. Энэ бүхнийг манай нүүрс тээврийн жолооч нарын хувьд ар гэрт нь олдож буй нэг боломж гэж талархалтай.
Ганц мод боомтын суурингийн урд захад хүмүүсийн чөлөөт цагт зориулсан болон түүгээр зорчих зорчигч олонд зориулан цогцолборыг бий болгож эхэлж байна.Удахгүй ашиглалтад оруулах цамхаг тэнд босч байна.Автозамын хоёр талд хөшөөнүүд байна.Бүр тэмээн жингийн цуваа хүртэл байна.
Ганц мод боомтын дараа бид Ордос орох хөтөлбөртэй байв.Тиймээс мөнөөх Халиутдаа оройдоо хүрч хоноод маргааш нь эртээ Ордосыг зүглэн давхицгаасан.Тэнд агаарын боомтын ажиллагаатай нь танилцсан.Ордосын нисэх буудал гэж орчин үе гэдгийг онц тодотгосон сайхан бүтээн байгуулалт юм.Улам л цахимжсан агаарын боомт ажээ.Ачаалал ч ихтэй, зорчин өнгөрөгчид олонтой ёстой их хөлийн газрын нэг болж байгаа юм билээ.
Боомтоо цахимаар хөгжүүлэх, “Ганц гэгээвч”-ийн бүтээн байгуулалтаа арвижуулах нь хөрш улс гүрний хувьд манай талд ч зөв тусгалтай юм.Тэдний хөгжлийн салхи нь улам дэвэрч дэгжээсэй.Манайх ч гэсэн Замын-Үүд, Гашуун сухайт, Буян-Ухаа… бүхий л боомтоо бүрэн цахимжуулан урд талын нөхөдтэй уралдалтай.

14678043_1104200022968565_186921363_o

                                                    Ордосын агаарын боомт дээр

 

 

 

 

 

 

 

 

14699567_1104200342968533_1815730020_o

14657632_1104201262968441_2024255554_n

14677870_1104201089635125_88813998_o

Б.ЦОГЗАЯАБААТАР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх