Өнөөдрийн дорны зурхай

2016 оны 10-р сарын 20 өдөр, 07 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

-Аргын тооллын 10 сарын 20. Пүрэв(Бархасвад) гараг / 2016
-Билгийн тооллын 20. гөрөөсөн толгой-4 од, хөхөгчин гахай, хотол чуулган барилдлагат өдөр. Их хар өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:18-17:54.
-Өдрийн сайн цаг: үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул. Билгийн өдөр нь муу болой.
-Гахай, бар, туулай жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, үхэр, луу, хонь, нохой жилтэн сөрөг муу.
-Үйл бүхнийг хоригловол тус ихтэй. Аливаа үйл үйлдвэл үр нь муу болой. Шинэ үйл эхлэх, замд гарах, бэрийн үйлд муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.

Зурхайч Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх