Монгол Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2016.11.03/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 47 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, 12 асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.
Үндсэн хуулийн цэцийн 2016 оны аравдугаар сарын 21-ний өдрийн дунд суудлын хуралдаанаар нийслэлийн Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны иргэн Э.Түмэнбаяр, Баянгол дүүргийн 10 дугаар хорооны иргэн Б.Билгүүн нарын гаргасан мэдээллийн дагуу Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэг нь Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд, энэ хуулийн холбогдох заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтын “…хувийн аж ахуй эрхлэх эрхтэй…” гэсэн хэсгийг зөрчөөгүй байна гэж шийдвэрлэснийг тэрбээр танилцуулав.
Үндсэн хуулийн цэцийн уг дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ц.Мөнх-Оргил нар Хууль зүйн байнгын хорооны даргаас асуулт асууж, Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 11 дүгээр дүгнэлттэй холбогдуулан байр сууриа илэрхийлэв.
Мөн Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж гишүүдийн асуултад нэмэлт тайлбар өгсөн юм. Тухайлбал, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхлэхээс өмнө улсын хэмжээнд 800 орчим компани аж ахуйн нэгж хуулийн зөвлөгөө өгөх үйл ажиллагаа эрхэлдэг байсан. Хууль зүйн үйлчилгээ үзүүлэх нь үйл ажиллагааны цар хүрээ нь хүний заяагдмал эрхэд халдах хүртэл хэмжээнд явагддаг онцлогтой. Өнөөдрийн байдлаар өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг 127 нөхөрлөл үйл ажиллагаа явуулж байна. Дээрх хуулийн хүрээнд өмгөөлөгч дангаараа ажиллах, нөхөрлөл байгуулах эрх нь нээлттэй байгаа хэмээн тайлбар хийсэн юм.
Улсын Их Хурлын гишүүд уг хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн дэмжиж буйгаа илэрхийлж байсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж хууль тогтоох дээд байгууллагын зүгээс авлигатай тэмцэх үйл ажиллагааг дэмжсээр ирсэн болохыг тодотгоод энэхүү хөтөлбөр батлагдахтай зэрэгцээд Авлигатай тэмцэх газар олон нийтийн анхаарлын төвд байгаа, нийтийн эрх ашгийг хөндсөн авлига, албан тушаалын холбогдолтой асуудлуудаа шийдэх ёстойг сануулж байв. Авлигатай тэмцэх газар нь нийгэмд хэрэгтэй, тун чухал байгууллага болохыг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан хэлсэн. Гэхдээ тус байгууллагын шалгаж, илрүүлэн, таслан зогсоох арга хэмжээ авч буй авлигын гэмт хэргүүд нь дунд, доод түвшний албан тушаалтнуудад хамааралтай хэргүүд байгаа, харин дээд түвшиний албан тушаалтнууд нь орхигдоод байна гэдэг хардлага бий гэдгийг анхааруулав.
Үүний дараа Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 32 саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэлээ. Эцэст нь хуралдаанд оролцсон гишүүдийн 91.1 хувийн саналаар “Авлигатай тэмцэхүндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсанаар чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Share the post "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдлаа"