БНХАУ-ын ӨМӨЗО-ны төлөөлөгчид цагдаагийн 10 машин бэлэглэлээ

2016 оны 11-р сарын 04 өдөр, 11 цаг 48 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга  Г.Баясгалан БНХАУ-ын ӨМӨЗО-ны Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимийн орлогч дарга Лян Шяопин тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзлаа.  Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан хоёр улсын цагдаагийн байгууллагын харилцаа жилээс жилд өргөжин тэлж байгааг онцолсон юм. Монголын цагдаагийн  ерөнхий газар, ОМӨЗО-ны Нийгмийг аюулаас  хамгаалах тэнхим хамтран 2015 онд терроризмтой тэмцэх чиглэлээр “Бүргэд 2015”, хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх хүрээнд хамтарсан дадлага сургалт зохион байгуулж байсан юм. Харин БНХАУ-ын ӨМӨЗО-ны  Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимийн  орлогч дарга Лян Шяопин энэ удаагийн айлчлалаар Цагдаагийн ерөнхий газар 8, ХЗДХЯ 2 ширхэг цагдаагийн машин бэлэглэж буйгаа хэлсэн юм. Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлагуудыг БНХАУ-ын ӨМӨЗО-нд айлчлахыг урилаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх