Өнөөдрийн дорны зурхай

2016 оны 12-р сарын 19 өдөр, 10 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

-Аргын тооллын 12 сарын 19. Даваа(Сумьяа) гараг / 2016
-Билгийн тооллын 21, их морь-9 од, хөхөгчин гахай, үхэх барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:37-17:01.
-Өдрийн сайн цаг: үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
Үс бүү засуул. Билгийн өдөр нь муу болой.
-Туулай, хонь, гахай, нохой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой жилтэн сөрөг муу.
-Даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, гэр байшин барих, номын хурим, ном заалгах, гөлөг тэжээх, мал адгуус муулах үйлд сайн. Бэрийн үйл, мод таслах, газар малтах, ном сонсох, замд гарах, хувцас өмсөх, эд юм өгөхөд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.

Зурхайч Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх