Дэлхийн мисст Монголчуудын нөлөө

2016 оны 12-р сарын 19 өдөр, 14 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Дэлхийн мисс шалгаруулах  66 дах удаагийн тэмцээний финалын шат болж өнгөрлөө.

Уг тэмцээнд эх орноо төлөөлж  А.Баярцэцэг оролцсон билээ. Тэрээр өөрийн авьяас чадвараа үнэлүүлж8  шилдэг 25-д шалгарч чадсан юм. Харин олон нийтийн санал асуулгад Монголчууд  маань маш идэвхтэй оролцсон бөгөөд дэлхийн120 гаруй миссээс 11-т шалгарч үлдсэн нь 3-хан сая хүн амтай Монголчууд эвлэн нэгдэж чадвал ямар том амжилт гаргахыг харуулж чадлаа.

Олон нийтийн санал асуулгад Hollywood-ын нэрт жүжигчин  Steven Seagel –н дэмжлэг их байсан гэж олон нийтийн сүлжээгээр онцолж байгаа.

Тэрээр өөрийн Фэйсбүүк хуудсандаа Монголын миссийг дэмжээрэй саналаа өгөөрэй гэх мэтчилэн маш сайн дэмжсэн бөгөөд түүний эхнэр сайхан Монгол бүсгүй байдаг гэдгийг та бүхэн мэдэж байгаа биз.

“Нэг дэлхий нэг мөрөөдөл” уриатай Дэлхийн миссийн тэмцээний титмийн эзнээр Пуэрто-Рико улсын мисс Стефани Дел Валле шалгарчээ.

miss

MISS3 MISS2

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх