Арабын Нэгдсэн Эмират Улсад айлчилж буй УИХ-ын дарга М.Энхболд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт Абу Даби хотноо гарын үсэг зурлаа.
АНЭУ-ын Холбооны үндэсний зөвлөлийн дарга, доктор, хатагтай Амал Абдулла Ал Кубаиси энэ үеэр хоёр улсын эдийн засаг, хөрөнгө оруулалт, хууль эрх, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны асуудлыг хөндөв.
Тэрбээр юуны түрүүнд сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллахыг чухалчилж байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн давхар татвар ногдуулахгүй байх, визийн асуудлыг хөнгөвчлөх талаар хууль тогтоох байгууллагууд анхаарах ёстой гэдгийг тодотгов.
Мөн “Хоёр орны хооронд агаарын тээврийн шууд нислэг хийх нь харилцааг бодит түвшинд идэвхжүүлэхэд түлхэц болох болно. Эдийн засгийн харилцаанаас дутуугүй чухал зүйл бол соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа юм. Юуны өмнө оюутан сургах, араб хэлтэй залуучуудын тоог нэмэгдүүлэх хэрэгтэй байна” гэж тэмдэглэж хэллээ.


УИХ-ын дарга М.Энхболд хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголоос мах, махан бүтээгдэхүүний экспорт хийх, хөрөнгө оруулалтын томоохон төслүүд дээр хамтарч ажиллахыг бид зорьж байна гэж үгийнхээ эхэнд тэмдэглэв.
Тэрбээр хатагтай Амал Абдулла Ал Кубаисигийн дэвшүүлсэн сэргээгдэх эрчим хүч, боловсрол, агаарын тээврийн салбарт хамтран ажиллах, давхар татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчин бүрдүүлэх зэрэг асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Мөн Эмиратад ажиллах хүч гаргах асуудлыг хоёр талаас судлан шийдвэрлэхийг санал болголоо. Монгол залуус Эмиратын бүтээн байгуулалтад оролцож, мэдлэг мэргэжил эзэмшихийн зэрэгцээ хоёр орны ард түмнүүдийн хооронд найрсаг харилцаа тогтооход энэ ажил ихээхэн ач холбогдолтой гэж үзэж байгаагаа М.Энхболд онцолсныг хатагтай Амал Абдулла Ал Кубаиси дэмжив.
Хамтын ажиллагааны Санамж бичигт УИХ-ын дарга М.Энхболд, Арабын Нэгдсэн Эмират Улсын Холбооны үндэсний зөвлөлийн дарга, доктор, хатагтай Амал Абдулла Ал Кубаиси нар гарын үсэг зурлаа.
Санамж бичигт хоёр улсын парламент хоорондын болон улс төр, эдийн засаг, соёл боловсрол, бүс нутаг, олон улсын түвшний хамтын ажиллагааны асуудлууд багтжээ.

Баримт бичигт гарын үсэг зурах үеэр айлчлалын бүрэлдэхүүнд багтаж яваа Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд П.Ганхүүг АНЭУ-д удахгүй болох Сэргээгдэх эрчим хүчний дээд хэмжээний уулзалтад урив.
ТОДРУУЛГА: Монгол Улс, Арабын Нэгдсэн Эмират Улстай 1996 онд дипломат харилцаа тогтоосон. Хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагаа ойрын жилүүдэд эрчимтэй өргөжих төлөвтэй байгаа. Монгол Улсын иргэний агаарын тээврийн МИАТ компани АНЭУ-ын “Flydubai” компанийн хооронд “Агаарын харилцааны тухай хэлэлцээ” байгуулсан. Тус улсад дэлхийн 200 орны иргэд ажиллаж, амьдарч байна.
Д. Хүдэрбулга заан цолныхоо хүндэтгэлд түрүүллээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Аюулт үзэгдэл, ослын 143 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй 517 тээврийн хэрэгслийн татварыг нөхөн төлүүллээ
Улаанбаатарт өдөртөө +7 градус дулаан
Он гарсаар 1214 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, 1568 хүний амь насыг авран хамгаалав
“Алдарт эх-2026” спортын VIII наадам болно
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Өнөөдөр хөх бар өдөр
Хүүхдийн хичээлийн хоцрогдол арилгана гэх нэрийдлээр иргэдийг залилжээ
Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
Төв аймаг “Хүнсний хувьсгал”-ын дүнд гол нэр төрлийн хүнсний 19 бүтээгдэхүүний 14-ийг үйлдвэрлэдэг болжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт парламент дахь таван намын удирдлагатай уулзаж, санал солилцлоо
Өнөөдөр хар хулгана өдөр
Морь, бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн өдөр
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн гори
УИХ-ын гишүүн Т.Аубакир Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар улиран томилогдлоо
Б.Орхонбаяр арслан нутгийнхаа аваргын нэрэмжит барилдаанд түрүүлэв
Өнгөрсөн 7 хоногт ой, хээрийн 11 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Ерөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээрээ 12100 компанийн дансыг нээлээ
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
