Мэргэжлийн бөхийн лигт Э.Бэхбаяр уригдлаа

2016 оны 12-р сарын 21 өдөр, 14 цаг 58 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Энэтхэг улсад ирэх сарын 2-нд эхлэх “Мэргэжлийн бөхийн лиг” ийн хоёрдугаар тэмцээнд гавьяат тамирчин Э.Бэхбат уригдлаа. Уг тэмцээнд Дели, Харьяна, Мумбай, Прадеш, Жайпур, Пенджаб зэрэг орны тамирчид оролцох юм байна.

Чөлөөт бөхийн баг тамирчид тус бүр 18 тулаан хийх бөгөөд урьдчилсан шатанд баг тус бүр багуудтай халз барилдаан хийж шилдэг багууд нь хагас шигшээ, болон шувтаргын барилдаанд хоорондоо өрсөлдөх юм байна.  Баг бүр эрэгтэй 57, 65, 74, 97, 125 кг-д барилдах бол эмэгтэй 45, 53, 58, 69 кг”ын жинд есөн бөх  хүчээ үзнэ.

2015 онд болсон “Pro Wrestling League season 1” тэмцээнд манай улсаас Гавьяат тамирчин Г.Мандахнаран, П.Өнөрбат олон улсын хэмжээний мастер Ж.Чулуунбат нар уригдан оролцож байсан юм.

С.Атар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх