Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч томилогдлоо

2016 оны 12-р сарын 21 өдөр, 19 цаг 07 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монгол Улсын Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгчөөр Д.Отгонжаргалыг томиллоо. Дамдинсүрэн овогтой Отгонжаргал нь багш, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүлзүйн салбарт 2003 оноос хойш ажиллаж  байгаа туршлагатай сэтгүүлчдийн нэг. Тэрээр UBS телевизэд сэтгүүлч, тоймч, албаны дарга, Монгол Улсын Шадар сайдын Олон нийттэй харилцах зөвлөх, Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын албаны шинжээчээр  тус тус ажиллаж байсан байна. Өмнө нь Монгол Улсын Ерөнхий сайдын  хэвлэлийн төлөөлөгчийн ажлыг ЗГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга хавсран гүйцэтгэж байжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх