ОХУ-тай Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам Мал эрүүлжүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох, үрийн аж ахуй байгуулах, хил орчмын худалдаа хийх гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр хамтран ажиллана.
Энэ хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн 11 дүгээр сарын 18-20-ны өдөр Оросын холбооны улсад албан ёсны айлчлал хийлсэн. Айлчлалын хүрээнд ОХУ-ын ХАА-н сайд Ткачёв Александр Николаевич, ХХАА-н дэд сайд Громыко Евгений Васильевич, Мал эмнэлэг хорио цээрийн албаны дарга Данкверт Сергей Алексевич, ХАА-н яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Гаршина Ольга Владимировна нарын хүмүүстэй уулзаж, цаашид хамтран хэрэгжүүлэх ажил хэргийн талаар ярилцсан байна. Орос – Монголын ХАА-н бараа бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлэн хөгжүүлэх, монгол улсын малыг эрүүлжүүлэх хөтөлбөрийн хоёрдугаар үе шатыг хэрэгжүүлэх, махны экспортыг нэмэгдүүлэх, үр тарианы сорт гаргахад хамтарсан хөтөлбөр болоод Монгол Улсаас ХАА-н гаралтай бараа бүтээгдэхүүн нийлүүлэх квот зэрэг асуудлын талаар ярилцаж харилцан тохиролцоонд хүрлээ.
Монгол улс, Оросын холбооны улсын Засгийн газрын 20 дугаар хурал Улаанбаатар хотноо болж, талууд “Монголын мал сүргийг эрүүлжүүлэх” хамтарсан хөтөлбөрийн хоёр дахь үе шатыг хэрэгжүүлэхээр тохиров. Мөн ХАА-н бүтээгдэхүүнийг харилцан нийлүүлэх асуудлыг цогцоор нь авч үзэж, энэ салбарт бизнесийн үйл ажиллагаа явуулах сонирхолтой компаниудыг дэмжиж, хамтарсан төслүүд хэрэгжүүлэхээр болов.
ОХУ-ын ХАА-н сайд Ткачёв Александр Николаевич –ээс Монгол улсын Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнд хаяглан “Монголын малыг эрүүлжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд хил дамнасан малын халдварт өвчнөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр Оросын холбооны улсын Хөдөө аж ахуйн яам Монголын талтай цаашид хамтран ажиллах сонирхолтой байгаагаа албан ёсоор илэрхийлжээ. Мөн Монголын мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдэд 2016 оны 9-р сарын 17-28-ны өдрүүдэд хийсэн хяналт шалгалтын үр дүнгийн урьдчилсан тайланг 12 сарын эцсээр Оросын мал эмнэлэг, ургамал хорио цээрийн улсын албанаас Монголын холбогдох байгууллагад хүргүүлэх болно. Оросын талаас импортлох хүсэлтэй аж ахуйн нэгжүүд болон хэрэглэгчдийн хэрэгцээ байгаа эсэхийг харгалзан, дээрх шалгалтын баримтуудыг судласны үр дүнд Монгол Улсаас ОХУ-д нийлүүлэх мах, махан бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэхэд Монголын талд туслалцаа үзүүлэх боломжийг судалж үзэх болно гэж энэхүү албан бичигт дурдсан байна.
“Монголын мал сүргийг эрүүлжүүлэх” хөтөлбөрийн хүрээнд ОХУ-аас хөнгөлөлттэй үнээр 20 сая тун вакцин авахаас 5 сая тун вакциныг 12 дугаар сарын 25-ны дотор авах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
УИХ-ын дарга Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Т.Дэлгэрмөрөн дуучин С.Бичүүгийн тоглолтод түүний ямар дууг дуулах бол?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаан хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +11 градус дулаан
Шүгэл үлээгчийг хамгаалах, урамшуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төслийг дэмжлээ
“Эх оронч сурагч” хөтөлбөрийг энэ жил нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлнэ
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Өнөөдөр шарагчин гахай өдөр
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
АТГ: 5 хоногт 86 өргөдөл хүлээн авч, 46.5 хувь нь гэмт хэргийн шинжтэй байв
Засгийн газрын хуралдаан болж байна
УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутан залуустай уулзлаа
Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр тохиож байна
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд 99 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 6 хүний амь насыг аварчээ
Хаврын их цэвэрлэгээ гуравдугаар сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ
Моби-30 чансаа өндөр 128 бөхийн барилдаанд О.Хангай аварга, халз барилдаанд Э.Батмагнай арслан түрүүллээ
Өнөөдөр харагчин могой өдөр
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Наурызын баярыг тохиолдуулан төрийн дээд цол хүртээлээ
