АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа өнөөдрөөс албан ёсоор эхэллээ. Сурталчилгааг их эзэн Чингис хааны өлгий Хэнтий аймгаас эхлүүлж 40 хоногийн хугацаанд Монгол Улс даяар үргэлжлүүлэх юм. Ардчилсан нам энэ сарын 6, 7-нд болсон VI Их хурлаараа намын шинэчлэлийг эхлүүлж намын даргаа бүх гишүүдийнхээ саналаар сонгох шийдвэрийг гаргасан. Энэ хүрээнд Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээр намын даргын сонгуульд нэр дэвшигчид уулзалт хийн өөрсдийн мөрийн хөтөлбөр, цаашид баримтлах бодлогоо танилцуулах юм.
Намын дүрэм, намын даргын сонгуулийн хорооноос гаргасан журмаар нэр дэвшигчид бусдаасаа салангид, бие даасан сурталчилгаа хийхийг хориглосон. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчид 40 хоногийн турш хамтдаа сурталчилгаагаа хийх юм. Тэд сурталчилгаанд баримтлах хамтын гэрээ байгуулан хамтран сурталчилгаагаа зохион байгуулж байгаад тус намын гишүүд ч сэтгэл хангалуун байна. Хэнтий аймгаас эхэлсэн сурталчилгааны уулзалт Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Говьсүмбэр аймгуудад ойрын өдрүүдэд үргэлжилнэ.
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
УИХ-ын дарга Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Т.Дэлгэрмөрөн дуучин С.Бичүүгийн тоглолтод түүний ямар дууг дуулах бол?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаан хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +11 градус дулаан
Шүгэл үлээгчийг хамгаалах, урамшуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төслийг дэмжлээ
“Эх оронч сурагч” хөтөлбөрийг энэ жил нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлнэ
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
Өнөөдөр шарагчин гахай өдөр
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
АТГ: 5 хоногт 86 өргөдөл хүлээн авч, 46.5 хувь нь гэмт хэргийн шинжтэй байв
Засгийн газрын хуралдаан болж байна
УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутан залуустай уулзлаа
Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр тохиож байна
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд 99 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 6 хүний амь насыг аварчээ
Хаврын их цэвэрлэгээ гуравдугаар сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ
Моби-30 чансаа өндөр 128 бөхийн барилдаанд О.Хангай аварга, халз барилдаанд Э.Батмагнай арслан түрүүллээ
Өнөөдөр харагчин могой өдөр
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Наурызын баярыг тохиолдуулан төрийн дээд цол хүртээлээ
