Төрийн ордон Улаанбаатар хот
Сайн байцгаана уу!
Эрхэм хүндэт ард иргэд ээ!
Та бүхэндээ шинэ оны мэнд дэвшүүлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилье.
Улиран шилжирч буй 2016 он Монгол түмний хувьд түүхэн үйл явдлаар дүүрэн он байлаа.
2016 онд манай гаригийн хоёр тив – Ази Европын удирдагчид Монголд чууллаа. Бүтэн зууны туршид нэг улсад, нэг удаа тохиох түүхэн чуулга уулзалтыг монголчууд нэр төртэй зохион байгуулж чадлаа. Ази Европын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын 20 жилийн тэгш ойг Монгол нутагт тэмдэглэв. ЕвроАзийн бодлого тодорхойлогчид дараагийн 10 жилд баримтлах чухал шийдвэр, чиглэлээ дэлхий дахинд “Улаанбаатарын Тунхаглал”, “Даргын Мэдэгдэл” нэрээр манай орны нийслэлээс зарлав.
2016 онд улсын болон орон нутгийн төлөөллийг сонгох сонгууль болж өнгөрлөө. Сонгогдсон төрийн түшээд улс орныхоо нийтлэг эрх ашгийг эрхэмлэж хариуцлагатай, шуурхай, итгэл дааж ажиллахыг ард иргэд хүлээж байна.
2016 оны зуны Олимпод манай тамирчид амжилттай оролцлоо. Монгол хүний хийж бүтээж байгаа, хийсэн бүтээсэн бүхний бахархалт хуудас улам зузаарлаа.
Монгол түмэн тусгаар тогтнол, эрх чөлөөгөө улам сэргээн мандуулсны 105 жилийн түүхт ойг энэ өдрүүдэд өргөн тэмдэглэж байна.
Эрхэм хүндэт Монголчууд аа!
Хуучин он хорвоогийн жамаар улирна. Шинэ он ч цаг тооллыг өртөлөөн удахгүй эхэлнэ. Монгол түмний ажил амьдрал, түүх бүтээл үргэлжилнэ.
Монголын сайн сайхныг монгочууд л бүтээнэ. Хуучин оныг хаана үдэх нь биш, харин шинэ оноо яаж угтах нь чухал юм. Монгол хүн бүр бие биенийхээ сайныг урамшуулж, хамтран зүтгэвэл манай улс орон урагшлан дэвших нь гарцаагүй.
Монгол хүний амин чанар бол Монгол хүн болж төрснөөрөө бахархах юм. Монголчууд Монголдоо хайртай. Монголдоо хайртай хүн бүр Монголынхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах учиртай. Хөгжил дэвшил бол хөлжиж баяжихаас илүү өргөн ойлголт юм.
Монгол хүний билэг оюун, үндэсний эх оронч үзэл, Монгол Монголоо дэмжих эрмэлзлэл, дэмжлэг бол Монгол түмний оршин байхын үндэс юм. Монгол хүний бүтээлч сэтгэхүй, өндөр ёс зүй, сахилга зохион байгуулалт, ажилч хөдөлмөрч чанар л Монгол орныг хөгжил дэвшилд хөтөлнө.
Монголын маань олон олон сайн сайхан өдрүүд, гэгээн бахархалт мөчүүд бидний өмнө байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Ажиллаж амьдарч байгаа цаг үедээ эзэн болж Монголынхоо өөдлөн дэвших их үйлсэд улам их хувь нэмэр оруулах нь Монгол хүн бүрийн журамт үүрэг юм.
Эрхэм хүндэт ард иргэд ээ!
Он солигдох торгон мөч ойртон ирлээ. Энэ мөчийг хүлээн догдолж байгаа хүн бүрт шинэ оны халуун мэндийг хүргэе.
Яг энэ мөчид Монголынхоо сайн сайхан, амгалан энх, хөгжил дэвшлийн төлөө үүрэг хүлээн зүтгэж байгаа нийт иргэддээ гүн талархал илэрхийлье.
Алаг дэлхийн газар сайгүй ажиллаж амьдарч байгаа элэг нэгт Монгол ахан дүүсдээ, мөн Монгол хэмээх нэрийг эрхэмлэн шүтэгч нийт хүмүүст шинэ оны мэнд хүргэе.
Манай оронд ажиллаж, сурч, амьдарч байгаа дэлхийн олон орон, байгууллагын элч төлөөлөлгч Та бүхэнд шинэ оны нөхөрсөг, чин сэтгэлийн мэндчилгээг өргөе.
2017 онд даян дэлхий маань улам энх амгалан байх болтугай.
2017 онд Монгол Улсын маань урагшлах зам улам өөдөө, амжилт бүтээл нь өргөн дэлгэр байх болтугай.
2017 онд хүн бүрийн бие биедээ сайхан сэтгэлээр өргөсөн ерөөл бүхэн биелэн арвижих болтугай.
Мөнгөн аяганд мэлтэрч байгаа энэ цагаан сүүг, Монгол ёсоо дээдлэн, хүн бүрийн эрүүл энхийн төлөө, сүлд хийморь, амжилт бүтээл нь өөдөө байхын төлөө өргөе өө.
Монгол Улс, Монгол түмэн маань өнө мөнх бадран мандах болтугай.
Та бүхэндээ дахин шинэ жилийн баярын мэнд хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
2016 оны 12 дугаар сарын 31


Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгджээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна
Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны давос” чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Өнөөдөр улаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо
Өнөөдөр улаан бар өдөр
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
Зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цаг хүртэл Бэлхийн ав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эх
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
